Украины парламент 2015 оны төсвөө өөрчиллөө

Украины парламент Засгийн газрынхаа санал болгосон төсвийн өөрчлөлттэй холбогдох хуулийг хүлээн авч баталжээ. Өчигдөр баталсан уг хуулийн өөрчлөлтөд Украины парламентын 273 гишүүнээс 226 нь дэмжсэн саналаа өгчээ. Тус улсын Сангийн сайд Наталия Яреськогийн тайлбарласнаар төсвийн өөрчлөлт нь Олон улсын валютын сангаас шинэ зээл авахад шаардлагатай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)