ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар:

 

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт 68468 хүн хамрагдсанаас 5029 тохиолдол буюу нийт үзлэгийн 7.3% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3%-иар буурчээ. Томуу, томуу төст өвчин Сүхбаатар дүүрэгт 7.3%, Багахангай дүүрэгт 0.4% тус тус өссөн бол бусад дүүрэгт буурсан байна. Нийт өвчлөгсөдийн 79%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1239 дуудлага ирүүлсний 567 тохиолдол буюу 45.8% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.

 

Эх сурвалж: НЭМГ

 

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

 

2 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5%) нас барсан байна. 2 дугаар сарын 18-аас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ.

 

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.

 

Эх сурвалж: ДЭМБ

 

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, албан:

 

2 дугаар сарын 23-наас 25-нд Саудын Арабаас Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын хүний өвчний 10 тохиолдол, 2 нас баралтыг мэдээлжээ. Өвчтнүүдийн насны хязгаар 24-84 настай, 60%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 

Эх сурвалж: ДЭМБ

 

Өндөр хоруу чанартай шувууны томуу (H5N1), Мьянмар:

Тус улсад шувууны аж ахуйд 3 удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 10150 шувуу өртөмхий байснаас 350 шувуу өвчилж үхсэн байна.

 

Эх сурвалж: ДЭМБ

 

Тархины үрэвсэлт өвчин, Казахстан улсад, албан бус:

 

Казахстан улсын судлаачид үл мэдэгдэх тархины үрэвсэлт өвчний талаар ярьсан байна. Эмч нар мененгит эсвэл энцефалит гэж оношилсон боловч өвчтнүүдээс нян болон вирус илрээгүй байна. Өвчтнүүд унтаа байдалтай, тэнцвэр алдагдах, ой санамжаа алдах шинж илэрсэн байна. Одоогийн байдлаар нийт 130 гаруй хүн өвчилсөн мэдээлэлтэй байна. Тухайн газарт 1960-1990 онд уран олборлож байсан байна.

 

Эх сурвалж:www.flutrackers.com, www.zaluu.com 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)