Хүүхдийн цацлага буюу ”тальк”-г гэр ахуйд ашиглах нь

Нялх хүүхдийн хамба хилэн шиг зөөлөн, гөлгөр, илээд л баймаар арьс нь онцгой арчилгаа шаардлагатай. Түүний дотор хамгийн чухал нь хүүхдийн цацлага буюу тальк билээ. Тальк нь арьсыг цочроохгүй, хөлсийг шингээснээр хүүхдийн арьсыг хуурай байлгана. Ингэснээр хүүхдийн арьсыг нурахаас хамгаална.Тэгвэл тальк нь та бидний хөөрхөн хүүхдүүдэд хэрэглэгдээд зогсохгүй гэр ахуй, эрүүл мэндэд ч мөн ашигтайг энд дурдъя. Та туршаад үзээрэй. Үр дүн нь таныг гайхашруулах болно.

 

Хөлрөлтөөс санаа зовох хэрэггүй

   Хэрвээ бүгчим, битүү орчинд удаан хугацаанд байх шаардлагатай байгаа бол хөлс дарагч түрхсэний дараа үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн тальк буюу цацлага цацаарай. Мөн хөл нь их хөлөрдөг бол гутлан дотроо нялх хүүхдийн цацлага цацчих. Ингээд хавтгай ултай нимгэн шаахайгаа оймсгүйгээр өмсөхөд санаа зовох зүйлгүй болно

Хөгц үнэртсэн тавилга
Гал тогооны тавилганыхаа шургуулганы бүрээсэн доогуур хүүхдийн цацлага цацчихвал цэвэрхэн, таагүй үнэргүй болно.


Тослог үс
Олонх хуурай шампунь цардуулан суурьтай байдаг. Тиймээс хүүхдийн цацлага ч адилхан нөлөө үзүүлнэ. Гартаа багахан тальк цацаад хуйхандаа иллэг хийхэд илүүдэл тосыг маш сайн шингээдэг.

 

Наалдсан хөзөр
Шөнөжин покердох гэтэл хөзөрнүүд чинь барьцалдаж наалдаад байвал цаасан уутанд хөзөрнүүдээ хийж, дээрээс нь хэдэн амны халбага хүүхдийн цацлага хийгээд сайн сэгсэрчих. Дараа нь хөзөрнүүдээ цаасан алчуураар арчаарай.


Шоргоолжны гэр бүл
Энэ бяцхан амьтан гал тогоо руу чинь халдаад байвал замыг нь талькаар хаачих.


Тосны толбо
Ямар ч тосон толбыг хүүхдийн цацлага маш сайн шингээж авдаг. Харин дараа ердийн угаадаг байдлаараа угаагаарай.


Резинэн бээлий
Аяга таваг угаах, шал арчих, хувцас угаах зэргийнхээ дараа резинэн бээлийнийхээ дотор талд багахан тальк цацчих. Энэ нь бээлийг цэвэрхэн, хуурай байхад туслах ба дараагийн удаад өмсөхөд хялбар байлгадаг.


Чахардаг модон шал
Модон шалан дээрээ хүүхдийн цацлага цацчих. Чахрах дуу арилсан бол илүүдэл хэсгийг нь арчаад цэвэрлээрэй.

 

Гоо сайханд
Гоо сайхны блог хөтлөгчид үүнийг дуу нэгтэйгээр зөвшөөрдөг. Сормуусны будгаа давхарлан түрхэхээсээ өмнө хөвөн багс ашиглан сормуусан дээрээ хүүхдийн цацлага түрх. Гайхмаар үр дүн харагдана.

 

Эх сурвалж: Emch.mn

 


 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)