Б.Нетаньяху Иранд итгэхгүй байхыг уриалав

Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын Конгрессын гишүүдийн өмнө үг хэлжээ. Тэрбээр Израилийн ард түмэнд үзүүлж буй дэмжлэгийн нь төлөө тус улсын томоохон хоёр нам болох Ардчилсан, Бүгд найрамдах намд талархлаа илэрхийлсэн байна. Б.Нетаньяху Израиль, АНУ-ын хооронд тогтоосон холбоотны харилцаа улс төрөөс дээгүүр төвшинд оршиж, цаашид ч гэсэн ийм хэвээр байх болно гэдгийг өгүүлж, Конгрессын гишүүд үүнийг нь алга ташин хүлээн авсан аж. Б.Нетаньяху хэлсэн үгийнхээ ихэнх хугацааг Ираны эрх баригчдын зүгээс заналхийлэх аюулын заналын тухай өгүүлжээ. Тэрбээр Тегераны эрх баригчдад санал болгож буй хэлцлийн дагуу тэдэнд цөмийн түлш баяжуулах центрифугууд үлдэх тул хориг арга хэмжээг цуцалсны дараа түргэн хугацаанд цөмийн зэвсэг бүтээх боломж олгоно хэмээн үзсэн байна. Израилийн Ерөнхий сайд Иранд хэдэн мянган центрифугийнхаа тусламжтайгаар хэдхэн долоо хоногт цөмийн зэвсгийн нөөц бүрдүүлэх боломжтой тухай мэдэгдсэн аж. Үүнээс гадна тэрбээр Ираны эрх баригчид МАГАТЭ-ийн мэргэжилтнүүдийг хуурч байгааг өгүүлжээ. Харин Ерөнхийлөгч Б.Обама түүнийг Ираны цөмийн асуудлыг хэлэлцэж буй зургаан талт хэлэлцээрт оролцогсдод ямар нэг шинэ санал дэвшүүлээгүй гэдгийг хэлж, шүүмжилсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (150.129.143.196)

    2015-03-05

    jivh doloooooooo

  • zochin (31.208.17.233)

    2015-03-05

    umhii juud delhiig ezleh sanaatai