Оросын Сахалин мужийн захирагчийг баривчилжээ
- 2015-03-05
- Дэлхий
- 0
Оросын Сахалин мужийн захирагч А.Хорошавиныг тус улсын мөрдөн байцаах хорооныхон лхагва гаригт баривчилж, Москва руу шилжүүлжээ. Захирагчийн хамт түүний орлогч, туслах, тэдэнтэй хамт ажилладаг хэд хэдэн хүнийг саатуулсан байна. Захирагч болон ажилтнуудын нь албан өрөөнд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураасан тухай тус мужийн sakhalin.info сайтад өгүүлжээ. А.Хорошавин одоо 55 настай бөгөөд 2007 оноос мужийн захирагчийн албыг хашсан аж.
Сэтгэгдэл (1)
tumen (150.129.141.106)
Batuul orlogch nartaigaa neg nartai udur barigdah udur ireh bh daa