Умард Солонгос эболатай холбоотой хязгаарлалтаа цуцалсан

Умард Солонгосын эрх баригчид эбола өвчний тархалттай холбоотойгоор гадаадын жуулчдад тавьсан зарим хязгаарлалтаа цуцалжээ. Пхеньяны эрх баригчид өнгөрсөн аравдугаар сараас тус улсын хувьд онц чухал биш гэж үзсэн гадаадын жуулчдын визийг цуцалж, бусад гадны иргэнийг гурван долоо хоногийн турш хөл хорионы дэглэмд оруулах журам баталсан. Энэ хязгаарлалтад гадаадын дипломатууд, төрийн бус байгууллагын ажилтнууд болон гадаадад айлчилсан тус улсын өндөр албан тушаалтнууд өртсөн аж. Одоо тус улсын эрх баригчид зөвхөн эбола өвчин тархсан болон тэдгээрийн хөрш орнуудаас ирсэн иргэдийг хязгаарлахаар болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)