Б.Обама Оросын эсрэг хоригийн хугацааг сунгав

Ерөнхийлөгч Б.Обама Оросын эсрэг баталсан хоригийг дахин нэг жилээр сунгажээ. АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн оны гуравдугаар сард 13660 тоот тогтоолоо баталж, ОХУ-ын хувьд“Онц байдлын дэглэм” зарлахдаа Украины хувьд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь Америкийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлсэн хэмээн дүгнэсэн юм. Америкийн эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээг өнгөрсөн гуравдугаар сарын 6, 16, 20, арванхоёрдугаар сарын19-ний өдөр хэд хэдэн үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. АНУ-аас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд гол төлөв Оросын эрчим хүч, санхүү, зэвсэг үйлдвэрлэлийн салбарт ажилладаг компаниудыг хамарсан байна. Үүнээс гадна Оросын зарим иргэний хувьд тусгай хориг арга хэмжээ авчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.157)

    2015-03-05

    sain baina ydaxgyi putin dampyyrna 80 aad onii oros bolno daa