Хятадын ЗГ-ын 2015 онд хийх ажлын төлөвлөгөө

БНХАУ-ын Засгийн газар энэ 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, зарим ажлаа эхлүүлээд байгаа аж. Тиймээс тус засгийн газрын 2015 онд хийж гүйцэтгэх ажлын тоон үзүүлэлтийг дэлгэж байна.

 

1.    Оршин суугчдын хэрэглээний үнийг 3 хувь болгох

 

2.    Хот суурины 10 сая гаруй хүнийг шинээр ажлын байраар хангах

 

3.    Хот сууринд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 4.5 хувийн дотор байлгах

 

4.    Эрчим хүчний хэрэглээг 3.1 хувиас дээш бууруулан, гол бохирдлыг гадагшлуулахыг үргэлжлэн багасгах

 

5.    Төмөр замын хөрөнгө оруулалтыг 800 тэрбум юаниас дээш байлган шинээр 8000 км төмөр зам тавих

 

6.    Энэ онд 27 ус ашиглалтын том төслийг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалтыг 800 тэрбум юанийг давуулах

 

7.    Энэ онд үр тарианы ургац хураалтыг 550 сая тонноос дээш байлгах

 

8.    Энэ онд мөн хөдөө орон нутгийн 60 сая хүний аюулгүй ундны усны асуудлыг шийдвэрлэх

 

9.    Хөдөө орон нутагт 200 мянган км зам шинээр тавих

 

10.  Гэрэл цахилгаангүй 200 мянган хүнийг гэрэл цахилгаанаар хангах

 

11.  Энэ онд хөдөө орон нутгийн ядуу хүний тоог 10 саяар багасгах

 

12.  Энэ онд хот суурины 7.4 сая баталгаат орон сууцыг барих ажлыг эхлүүлэн, үүнд 5.8 сая хуучин байшинг засан сайжруулах

 

13.  Хөдөө орон нутгийн 3.36 сая хуучин орон сууцыг засан сайжруулах

 

14. Аж ахуй нэгжийн тэтгэвэрт гарсан ажилтны үндсэн тэтгэврийн мөнгөний стандартыг 10 хувиар нэмэгдүүлэх

 

15.  Хот суурины оршин суугчдын тэтгэврийн мөнгөний стандартыг нэгдэлтэйгээр 55 юань байснаас 70 болгон нэмэгдүүлэх

 

16.  Хот суурины орон суугчдын үндсэн эмчилгээний баталгааны дүрмийн санхүүгийн нөхөн олговрын стандартыг хүн дундаж 320 юань байснаас 380 болгон нэмэгдүүлэх

 

17.  100 хот олон нийтийн эмнэлгийн салбаруудын эм эмчилгээний төлбөрийг бууруулах

 

18.  Хүнд дунджийн үндсэн олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын нөхвөрийн стандарт 35 юань байснаас 40 юаньд хүргэх  

 

19.  Энэ онд нүүрстөрөгчийн давхар ислийн гадагшлуулах хэмжээг 3.1 хувиас дээш багасгах

Химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, аммиакийн гадагшлуулах хэмжээг 2 хувиар багасгах 

 

20.  Энэ онд ойжуулалтын нөхөн сэргэлтийг 666.67 мянган гаагаар нэмэгдүүлэн, ойжуулалтыг 6 сая га талбайд хүргэх

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)