“Макдональдс” антибиотиктой тахианы мах ашиглахгүй

АНУ дахь “Макдональдс”-ын сүлжээ ресторанууд тэжээх үедээ антибиотик өгч байсан тахианы мах худалдан авахаас татгалзахаар шийдвэрлэжээ. Учир нь, антибиотик их хэмжээгээр өгч байсан тахианы мах идсэн хүний биед гадны халдварын эсрэг антибиотикийн үйлчлэл буурдаг байна. АНУ-д тахиа болон бусад малын аж ахуйн үйлдвэрлэлд антибиотикийг их хэмжээгээр хэрэглэдэг нь ирээдүйд эмэнд тэсвэртэй олон төрлийн“супербактер” бий болоход хүргэнэ хэмээн судлаачид үздэг. “Макдональдс”-ын Хойд Америк дахь хангамж хариуцсан дэд ерөнхийлөгч Мэрион Гросс “Тус компани хүнд зориулаагүй антибиотик хэрэглэдэг фермүүдээс цаашид мах худалдаж авахаа зогсоохгүй” гэдгээ өгүүлсэн байна. Харин АНУ-ын Өвчний хяналт, судалгааны төвийн мэдээллээс үзэхэд, тус улсад жил бүр 23000 хүн супербактерийн халдвар авч нас бардаг гэнэ. Антибиотикийг шувууны аж ахуйд 1940-өөд оноос хойш хэрэглэж эхэлжээ. Энэхүү эмийг тахианы жинг хурдан нэмэгдүүлж, эрүүл өсгөхөд ашигладаг аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)