Цэрэг-спортын ”Дөл” тэмцээнд 24-р сургуулийн баг түрүүлэв
- 2015-03-06
- Спорт
- 0
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн багаас бүрдсэн цэрэг спортын “Дөл” тэмцээний нээлт дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд 3-р сарын 5-нд болсон.
“Дөл” тэмцээнд117, 23, 39 , 49, 50, 24, 72, 61, 17, 37, 57, 5 дугаар сургуулийн 12 баг-сурагчид цэргийн хувцас өмсгөлөөр жигдрэн, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот дасгал, цогцолбор дасгал, урлагийн үзүүлбэр, ханын сонин, эмнэлгийн анхны тусламжийн норматив, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, буухиа тэмцээнээр өрсөлдлөө.
1-р байрыг 24 дүгээр сургууль, 2-р байрыг 72 дугаар сургууль, 3-р байрыг 49 дүгээр сургуулийн баг эзэлсэн байна.
Сэтгэгдэл (0)