Оросын эсрэг хориг АНУ-д ашигтай тусчээ

АНУ-ын. Ерөнхийлөгч Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгасан. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд АНУ, Оросын хооронд худалдааны эргэлт долоон хувиар өссөн байна. Тухайлбал, Орост худалдсан АНУ-ын бараа бүтээгдэхүүний хэмжээ үнийн дүнгээр 12.1 хувиар өссөн аж. Харин Европын холбоо, Оросын хийсэн худалдааны хэмжээ 10 хувиар буурсан дүнтэй гарчээ. Энэ нь Вашингтоны эрх баригчид Европын холбоонд дарамт үзүүлж, Оростой тогтоосон худалдаанд саад хийж байгаа хэрнээ өөрсдөө худалдаагаа улам өргөжүүлснийг илтгэсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-аас импортолсон барааны хэмжээ 23 хувиар өссөнийг хэлж байв. Эдгээр тоо баримт ил болсны дараа Европын холбооны дипломатчид дургүйцлээ илэрхийлсэн. Энэ талаар Европын холбооны Гадаад хэргийн асуудал эрхэлсэн тэргүүн Ф.Могерин“Энэ чинь ямар гээчийн зальтай хориг арга хэмжээ вэ. Сүүлийн саруудад Европын холбоо, Оросын хоорондох худалдаа буурч байна. Харин Москва, Вашингтоны хооронд энэ үзүүлэлт эсрэгээрээ өссөн нь гайхалтай” гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.204)

    2015-03-06

    Араар нь тавих гэж үүнийг хэлдэг юм даа.