Чехүүд Дэлхийн Аварга боллоо

Багийн холимог буухиад улирлын эхнээс гайхалтай байсан Чехүүдийн Дэлхийн аварга болсон үнэндээ миний хувьд гайхах юм алга. Тийм сайн байсан баг заавал түрүүлэх ёстой.
Чехүүдэд баяр хүргэе! Ярих юм алга.

 

Франц - Бесконд л 4 алдсаныг эс тооцвол ерөнхийдөө гайгүй. Норвегууд нэлээд хол хоцорсон байсан даа Мөнгө дээр бууж байгаа болохоос дахиад 1 тойрог байвал гүйцэхээр байлаа.

 

Норвег- Яг л нөгөө 2 бүсгүйгээс шалтгаалсан. Хорн сайн буудаж удаан тэшсэн бол Экхоф муу буудаж сайн тэшлээ. Ах дүү 2 хөөсөөр байгаад барьж 3 т орлоо.

АЛТ - Чех

МӨНГӨ - Франц
ХҮРЭЛ - Норвеги

 

ОРОС - 10 р байр
Юу боловоо? Романова гараанаас 4 өөр гарсан. Сүүлд дахин давтахад гараа хийж байснаа гэнэт хурд нь саараад эхэлж байгаа харагдсан. Эхний чекпост дээр ирэхэд л шууд 7 оор.
Буудалтаа сайн хийсэн ч Япон бүсгүй г л гүйцэж чадахгүй байсаар буухиагаа 7,8 аар өгсөн санагдаж байна. 
Подчуфарова?
Арай болоогүй юм байна өө. Хаа ч байсын. Тэр нэг өгсүүр дээр 2 бүсгүй хялааж дуусаж байна лээ. Бэлтгэл хангагдаагүй л байсан юм байлгүй дээ. 2 бүсгүй амжилтаас шууд хойш нь татлаа. Уг нь багаараа 2 хон алдсан шүү дээ.
2 залуу бол сайн байсан шүү.

 

эх сурвалж: Biathlon Lounge Mongolia

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)