Европын хөлбөмбөгийн мэргэжлийн багт тоглох анхны монгол залуу

Тайландын хөлбөмбөгийн лигийн багийнхантай жил гаруйн өмнө гэрээ хийсэн Монголын хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гэрээ байгууллаа. А.Мөрөн ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европын мэргэжлийн багт тоглох анхны хөлбөмбөгчин болж байгаа юм. Тэрбээр гэрээнд гарын үсэг зурсны дараа“Намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Юуны өмнө намайг хөлбөмбөгийн замд хөтлөн оруулсан тавдугаар сургуулийн багш Ч.Шархүү агсан, мөн Б.Чин-Оргил, Н.Баттөр болон бусад бүх дасгалжуулагч нартаа талархлаа илэрхийлмээр байна. Фэйсбүүкээр амжилт хүсч урам зориг өгч байсан найз нөхдийн сэтгэлийн хүч надад дэм боллоо. Цаашдаа “Мачва” багийн бүрэлдэхүүнд амжилттай тоглохын төлөө бүхий л хүчээ дайчлах болно” хэмээн ярьжээ. А.Мөрөнгийн хүчин зүтгэх“Мачва” клуб 1919 онд байгуулагдсан Сербийн хөлбөмбөгийн клуб юм. 1930 оны хөлбөмбөгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн гурван тоглогч багтан тоглож байжээ. “Мачва” клубын Ерөнхийлөгч Ивица Кралийн хувьд 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ багийн үндсэн хаалгачаар тоглож байсан алдартай хөлбөмбөгчин юм. Тэрбээр А.Мөрөнтэй гэрээ байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (150.129.143.44)

    2015-03-09

    Amjilt!

  • Зочин (203.194.118.20)

    2015-03-09

    Амжилт хүсье. Олон гоол оруулж багтаа нөлөөтэй тоглогч болоорой. Ахиад цаана нь том багууд байгаа гэдгийг санаж зорилгоо том тавьж яваарай.