“Боко Харам”-ын удирдагч үнэнч байх тангараг өргөлөө

Нигери дэх“Боко Харам” алан хядах бүлэглэлийнхэн “Исламын улс”-д үнэнч зүтгэхээ илэрхийлэн тангараг өргөжээ. “Боко Харам”-ын удирдагч Абубакар Шекау “Исламын улс” бүлэглэлийн төлөө зүтгэхээ амлан тангараг өргөж буй бичлэг интернэтэд тавигдсан байна. Тэрбээр “Бид халифад үнэнчээ илэрхийлж байна. Бид хүнд хэцүү цаг үе болон хөгжин цэцэглэх үедээ ч түүний тушаалыг дагна” гэжээ. “Боко Харам” хөдөлгөөн нь Нигери болон тус улсын хөрш зэргэлдээ орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Энэ хөдөлгөөнийхөн хяналтаа тогтоосон газар нутагтаа шариатын хууль дүрмийг тогтоож, барууны соёл дэг жаягтай тэмцэх зорилготой гэдгээ илэрхийлдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)