Германд эмэгтэйчүүдийн квотыг нэмлээ

Германы Бундестагаас эмэгтэйчүү-дийн квотыг 30 хувь хэмээн тогтоосноор 2016 оноос тус улс дахь томоохон концернуудад удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхээр болжээ. Герман улсын Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд Мануэл Швезиг энэ шийдвэр нь хүйсийн тэгш эрхэд хүрэх бодит алхам болно хэмээн үзсэн байна. “Удирдах байгууллагуудад тэгш эрхтэйгээр оролцох тухай” нэртэй энэхүү хуулийн төслийг бэлтгэх явцад улс төрийн нам, хөдөлгөөнүүд энэ сэдвээр нэгдмэл байр суурьтай биш гэдэг нь илэрхий болжээ. Хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр тус улсын хувьцаат компаниудын хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 30 хувь эзлэх юм. Тохирох мэдлэг чадвах бүхий нэр дэвшигч олдохгүй тохиолдолд уг орон тоо сул хэвээр үлдэх аж. Шинэ хуулийн заалт Германы 108 компанид хамааралтайгаас гадна3500 гаруй дунд хэмжээний үйлдвэр, аж ахуйн нэгж энэ оны есдүгээр сар гэхэд эмэгтэйчүүдийн квотоо бие даан шинэчлэх бөгөөд өмнөх хэмжээнээс бууруулж болохгүй гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)