Бяцхан нохой Гиннесийн номонд орох уу?

Польшийн Вроцлав хотод Туди хочит чихуахуа үүлдрийн дэлхийн хамгийн бяцхан нохой амьдарч байна. Тэрхүү нохой ердөө зургаан сантиметр өндөр, 300 грамм жинтэй аж. Туди 17 хоногийн өмнө төрсөн бөгөөд энэ хугацаанд бараг өсөөгүй байна. 


Түүний эзэн Алиса Чепла хэрэвзээ нохой нь цаашид ч гэсэн өсөлт нь зогсонги байвал Гиннесийн амжилтын номд орж магадгүй гэдэгт итгэлтэй байна. Тэдний хувьд нохойных нь өнгөтэй шалных нь өнгө ижил тул дээр нь бяц гишгэчихгүй байхыг анхаарч явах нь чухал болжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)