Фергюсонд хоёр цагдааг бууджээ

АНУ-ын Миссури муж дахь Фергюсон хотын цагдаагийн газрын гадна эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод цагдаагийн хоёр ажилтныг буудан шархдуулжээ. Тэдний нэг нүүрэндээ, хоёр дахь нь мөрөндөө ноцтой шархадсаныг цагдаагийн газрын дарга Жон Белмар мэдээлсэн байна. Үүний өмнө Холбооны хууль сахиулах байгууллагаас Фергюсон дахь цагдаагийн газрынхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргадаг тухай тайлан гаргасны дараа цагдаагийн газрын нь дарга огцорсон юм. Жон Белмар шөнө дундаас хойш жагсагчид тарж эхлэх үед цагдаа нарын зүг гурван удаа буудсаныг өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)