Германы100 гаруй иргэн Украинд байлдаж байна

Германы 100 гаруй иргэн Украины зүүн бүс нутаг дахь босогчдын талд байлдаж байгаа тухай тус улсын“Welt am Sonntag” сонинд өгүүлжээ. Германы хэвлэлийнхний явуулсан судалгаанаас үзэхэд тэдний олонхи нь хуучин ЗХУ-аас цагаачилж, Германы иргэншилтэй болсон хүмүүс боловч тэдний дунд Бундесфер буюу Германы зэвсэгт хүчинд алба хаасан хүмүүс байгаа аж. Украины зүүн хэсэгт сайн дураараа байлдаж буй иргэдийн хувьд Германы хууль тогтоомжийн хүрээнд ямар нэгэн ял шийтгэл хүлээх үндэслэл байхгүй гэнэ. Харин тус улсад эрх барьж буй Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбооны эвслийн дотоод улс төрийн асуудал эрхэлсэн шинжээч Штефан Майер ийм үйлдлийн төлөө эрүүгийн хуулиар шийтгэдэг болгохыг санал болгожээ. “Германы иргэд байлдааны ажиллагаанд оролцсон бол алан хядах бүлэглэл байгуулсан гэдэг заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” хэмээн тэрбээр энэ тухай мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (182.160.33.92)

    2015-03-19

    Америкийн бас олон цэрэг байгааг илчилсэн шүү дээ. Нусаа суга авхуулж байна даа АНУ

  • (202.21.106.125)

    2015-03-18

    ФАШИСТ ГЕРМАН ЗХУ ЫН 20 САЯ ИРГЭНИЙГ АЛЖ ХЯДАЖ ОЛОН ЗУУН ТОСГОНЫГ ХҮМҮҮСТЭЙ НЬ АМЬДААР НЬ ГАЛДАН ШАТААГААД 70 ЖИЛ Ч БОЛООГҮЙ БАЙНА. 70 ЖИЛ ГЭДЭГ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД ОЛОН ЖИЛ БАЙЖ МАГАДГҮЙ Ч УЛС ОРНЫ ХУВЬД ӨЧҮҮХЭН ЖААХАН ЦАГ ХУГАЦАА. ИЙМ БАЙХАД ФАШИСТ ГЕРМАНД ҮЙЛЧИЛЖ БАЙСАН ФАШИСТ БАНДЕРАГ ШҮТЭН БИШРЭГЧДИЙГ ДЭМЖИХ МОРАЛИЙН БОЛООД ЁС СУРТАХУУНЫ ЭРХ АНГЕЛО МЕРКЕЛЬД БАЙХГҮЙ НЬ ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОМЖТОЙ АСУУДАЛ

  • (103.229.122.185)

    2015-03-18

    Мэдээгээ зөв бичээчэээ Босогчидийн талд Германы 100 гаруй цэрэг байлдаж байгаа юм

  • Иргэн (103.26.195.110)

    2015-03-18

    Украйны Засгийн газрын арми Дебальцевод байхдаа энгийн орос иргэдийг тамлан зовоож, алж хядаж, хүүхнүүд, охидыг нь хүчирхийлж, дээрэм тонуул хийж, хотоос гарахдаа үйлдвэр үйлчилгээний газар, дэд бүтцийг дэлбэлээд явсан аймаар баримтууд бичигдэж, бас олон хүн гэрчлэн ярьжээ. 2-р дайны үеийн фашистуудтай яг адилхан авирласан. Украйнд фашизм бодитой болжээ. Ийм байхад ардчилал ярьдаг АНУ, барууныхан тэднийг дэмжиж, өөгшүүлж байгаа нь харамсалтай.

  • зочин (103.26.195.110)

    2015-03-18

    Хэ хэ хэ өөрсдөө явуулчаад сайн дурын гэнэ шүү. Украйны фашизмыг дэмжиж байгаа нь аюултай даа.

  • (202.179.20.106)

    2015-03-18

    umhii fashistuud hil davj dain hiideg boloh nee