Ордостой танилц

     Ордос хот нь ӨМӨЗО-ны баруун өмнөд хэсэгт Шаньши, Шааньши муж, Ниншяны хотон үндэстний ӨЗО-той хөршилж, баруун, хойд, зүүн талаараа Хатанголоор хүрээлэгдэж, өмнө талаараа эртний урт цагаан хэрэмтэй харалдаа оршдог. 7 хошуу, 1 дүүрэгтэй бөгөөд нийт нутаг дэвсгэр нь 87 мянган кв.м, хүн ам нь 1.62 сая монгол үндэстнээр гол болгосон хятад үндэстэн ихэнх хувийг эзэлдэг аймгийн шатны хот юм. 

 

      Ордос хот нь өнө эртний түүхтэй, хүн төрөлхтөн үүссэн нутгийн нэг. 35 мянга гаруй жилийн тэртээ эртний “Бортохой хүн” аж төрж, нэрд гарсан “Бортохой соёл”-ыг бүтээжээ. Шан улсаас өмнө Дундадын нүүдэлчин үндэстний соёл иргэншлийн үүд эндээс нээгдэн “Жүкайгөү соёл” төлөвшин тогтсон байна. МЭӨ 2800 онд олон амьтны хээ урласан хүрэл зэвсгээр төлөөлүүлсэн Ордос хүрэл соёл төлөвшин тогтсон. Чинь улсын үед шууд зам тавьж, Хань улсын үед Жюнь, Шань, Тан улсын үед Жөү,Фү, Мин улсын үед нэвтрэх боомт байгуулжээ. 1649 онд Ордосын бүх аймаг хошууд Далад хошууны Вангийн зууд хурал хуран Их зуу аймаг байгуулжээ. 
Засаг захиргааны байгууламж нь энэ зууны эхэн хүртэл үргэлжлэв. 2001 оны 2 дугаар сард төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Их зуу аймгийг татан буулгаж, аймгийн шаттай Ордос хотыг байгуулав.

 

       Ордос хотын соёл хуримтал гүн, Монголын түүхийн гурван том бүтээл болох “Эрдэнийн товч”, “Алтан товч” энд бүтээгдсэн байна. Үүний зэрэгцээ монгол үндэстний тахилга, дуу бүжиг, хувцас гоёл, хоол унд зэрэг уламжлалт соёлын ёслол хамгийн бүрэн бүтнэрээ хадгалагдаж байгаа газар нутаг юм. Ялангуяа монгол ардийн уртын дуу, савхан бүжиг, аяган бүжиг өвөрмөц байдгаараа дотоод гадаадад алдартай.

 

 

         Дууны далай, бүжгийн өлгий гэж нэрлэгддэг байна. Монгол ардын уртын дууг НҮБ-ын ЮНЕСКО-ийн III ээлжийн “Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээл”-ээр бүртгэгдэж, Чингис хааны тахилга, Ордосын хуримлах ёс нь Дундад улсын хэмжээний биет бус соёлын өвөөр сонгогдсон юм. Ордос хот нь ӨМӨЗО-ны хүмүүнлэг, байгалийн үзвэр үзэмжээр хангийн баялаг нутаг бөгөөд адил бус түүхэн цаг үе, төрөл бүрийн эртний соёлын туйр 1000 гаруйг илрүүлж, бүх шатны чухал түүхийн дурсгалт хамгаалалтад авсан байгууллага 110 гаруй байна. 
Чингис хааны онгон парк, тал нутгийн Дүньхүан хэмээгдсэн Аржайн чулуун агуй, дэлхийн анхны хурдны авто зам Чинь улсын үеийн шууд зам зэрэг хүмүүнлэгийн үзмэр нь дотоод гадаадын олон жуулчдыг татсаар байна. Гайхамшигт Бүрээ манх нэлгэр их Муу-Ус, Хөвчийн цөл, үзэсгэлэнт Энх-биеийн бүрд, бартаа ихтэй Хатанголын их хавцал зэрэг байгалийн үзмэр нь жуулчдийг өөрийн эрхгүй татаж байдаг. “Ширхэглэг эрдэнийн чулуу” болон “Зөөлхөн алт” нэртэй Арвас цагаан ямааны ноолуурыг үйлдвэрлэдэг. Ямааны ноолуурын цамцны үйлдвэрлэл нь дэлхийн үйлдвэрлэлийн 1/4-ийг эзэлдэг нэр төртэй дэлхийн ямааны ноолуурын аж үйлдвэрийн төв болно. 

 


 

 

       Ордос хотын зам харилцаа ойлгомжтой, сул чөлөөтэй хөрөнгө оруулалт хийж ажил эрхлэхэд таатай нутаг юм. Бээжин-Бугат, Бугат-Ланьжөү чиглэлийн төмөр зам нутгийн ойр хавиар, Дүншэн-Үхай, Бугат-Ши-Ань чиглэлийн төмөр зам, 109 дүгээр, 210 дугаар төрийн зэрэглэлийн авто зам нутгаар дайран өнгөрдөг байна. Ордос хотын Онгоцны буудал Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг дотоодын олон том хотуудад нэвтэрч байна. 
 

 

         Ордос хот нь хөрөнгө оруулалтын орчинг тасралтгүй сайжруулж, Дундадын хөрөнгө оруулалтын 100 шилдэг хотын нэг, Дундадын банк санхүүгийн экологийн хот, Дундадын хамгийн аюулгүй хот зэрэг яруу алдрыг хүртжээ. Чингисийн Онгон 
Чингисийн онгон Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошууны Хороо сумын Гандир овоонд байдаг бөгөөд Ордос хотын төв Дуншен хотоос 65-км зайтай. Ширтэй ваараар барьсан гурван том монгол гэр буюу гол барилга нь Юань улсын vеийн монгол гэрийн хэв загвараар хийгдэж, гол ордон, зvvн баруун хоёр бага ордон, зvvн баруун хоёр хонгил, хойд ордон зэрэг зургаан хэсгээс бvрдсэн байна. 
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн 5 метр өндөр Чингис хааны хөргийг тахиж байдаг бөгөөд, тvvний араар том газрын зураг байж, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байдаг.

 

       Арын ордонд дахь монгол гэрийн хэлбэртэй торгон цэцэг майханд Чингис хаан болон тvvний хатан Бөртэ-Үжиний чандрыг тахисан байдаг. Тvvний хажуугийн шар майханд Чингис хааны Хулан хатан Исүн хатны чандар болон Чингис хааны дvv Билгvvдэй, Хасарын чандрыг тахиж байдаг. Зvvн ордонд нь Чингис хааны дөрөвдvvгээр хvv Тулуй болон тvvний хатны чандрыг тахиж байгаа. Баруун ордонд нь Чингисийн есөн өрлөгийн бэлгэ тэмдэг болсон есөн сvлдийг тахиж, Чингисийн байлдан дагуулах vеийн хэрэглэж байсан илд, ташуур зэрэг эд зvйлийг тахиж байгаа юм. Зvvн баруун хонгилын ханан дээр нь Чингис хааны бvх насны vйл хэрэг болон том үйл явдлыг харуулсан зураг байдаг. 
 

 

        Жил болгоны билгийн улирлын 3 дугаар сарын 21-ний өдөр, 5 дугаар сарын 15-ны өдөр, 9 дvгээр сарын 12-ны өдөр, 10 дугаар сарын шинийн гурванд Чингисийн хойч vеийн шар дархдууд өргөн их тахилгын ажиллагаа хийдэг бөгөөд Дундад улсад байгаа Монголчууд болон дэлхийн өнцөг булан бvvрээс хvрэлцэн ирэх зочид цагийг эзэлсэн их эзэн Чингис хааны гэгээн дvрд залбирч даатгадаг билээ. Мөн тогтмол бус хугацаагаар Юуань улсын vеийн ордны хурим хийдэг бөгөөд Ордос нутгийн зан vйлийг харуулсан хурим найр хийдэг юм. Чингисийн онгон нь одоо Өвөр Монгол төдийгvй Дундад даяар нэртэй аялал жуулчлалын газар болж, дотоод болон дэлхий дахинд Монгол vндэстний тvvх соёлыг ойлгуулахад чухал хувь нэмэр vзvvлж байгаа юм. Чингис хааны онгоныг зорин очих хvмvvс жилээс жилд нэмэгдсээр байна.

 

 

Бүрээ манх

 

       Бүрээ манх гэж байгалийн гайхамшигт онцлог нь бороо хур багатай, хуурай жилд манхны орой дээрээс гулган буухад онгоц нисэж яваа мэт нүргэлсэн дуун гарч, уул хадыг доргиулна. Бүрээ манхны тухай сайхан домог байдаг. Эрт дээр үед нэгэн сахиус байж гэнэ. Нэг өдөр сахиусны элсэн уутных нь амсар нь задран тайлагдаж, уутнаас элс асгаран элсэн манхан болж тогтож гэнэ. Сахиус маш ихээр гэмшжээ. Тэгээд элсэн манхан далайн зүүн хэсэгт бүрээ манх гаргаад аянгын сахиусыг залж сахиж мануулж гэнэ. Энэ манхнаас дуу цуурайтдаг болохоор нь бүрээ манх гэж нэрлэж гэнэ.

 

       Манх дуугаран цуурайтдагаас болж бүрээ манхныг гайхамшигт ид шидтэй болгожээ. Олон жуулчин бүрээ махны дуу цуурайг сонсохоор хүрэлцэн ирдэг байна. Жуулчид тусгай зориулалтын хувцас өмсөн манхны оройгоос уруу суугаа, хэвтээ хэлбэрээр гулган буухад чихнээ дүнгэнэсэн дуун цуурайтаж, заримдаа мэлхийн гуагалах дуу шиг, заримдаа далайн хүчит давлагаа уул хадыг дэлсэх шиг дуу гардаг байна. Бүрээ манхны үзэмжит газар нь Өвөр Монголын Ордос хотын нутаг дэвсгэрийн Хөвчийн манханд байдаг. Өвөр Монголын Бугат хотоос 30 км зайтай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.213)

    2015-03-19

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮