WTI газрын тосны үнэ 43 ам.доллар боллоо

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр ирэх сард нийлүүлэх WTI маркийн нэг баррель газрын тосны үнэ буурч, 43.46 ам.доллар болжээ. Хөрөнгө оруулагчид энэ хандлага цаашид ч гэсэн хадгалагдана хэмээн үзсэн байна. Америкийн Эрчим хүчний яамны мэдээллээс үзэхэд тус улс дахь бэлэн газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 4.5 сая баррелиэр нэмэгдэж, 448.9 сая баррельд хүрсэн нь сүүлийн 80 жилд байгаагүй үзүүлэлт аж. Үүнээс гадна АНУ-д нэг өдөрт олборлож буй газрын тосны хэмжээ өнгөрсөн долоо хоногт 1983 оноос хойш үзэгдээгүй их хэмжээ буюу 9.37 сая баррельд хүрчээ. Европт газрын тосны хэмжээ мөн адил хямдарч, ирэх тавдугаар сард нийлүүлэх нэг баррель Брент маркийн тосны үнэ 53.22 ам.доллар болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.40.230)

    2015-03-19

    Ганцхан Монголд л бензиний үнэ эсрэгээрээ буухгүй юм. Больё оо.