Mobile хувилбар

Өдөрт гурван удаа хооллох нь хортой

2017 оны 2 сарын 16

Хүмүүсийн олонхи нь өдөрт гурван удаа хооллох горим мөрддөг. Гэвч түүхч Эбигейл Кэрролл эл горимоос татгалзах нь зүйтэй гэдгийг тайлбарлажээ. Хоолны ийм дэглэм нь соёлын нөлөөгөөр бий болсон бол Америк тивийн уугуул иргэд үүнтэй харьцуулахад эрүүл хэв маягийн амьдралтай байсан гэнэ. Тухайлбал, уугуул иргэд зарим үед хоол идэлгүй нэг хэсэг хоосон явдаг байсныг Британийн “Дэйли мэйл” сонинд өгүүлсэн байна. Энэ нь хүн долоо хоногт хоёр удаа тухайн өдрийнхөө хоолны шимт чанарыг 500 калор хүртэл бууруулах нь ашигтай гэсэн онолыг баталж буй аж. Ингэснээр жингээ хасч, даралтаа бууруулах, урт наслах боломжтой гэнэ. Учир нь хагас жилдээ нэг удаа 2-3 өдөр өлсөх үед хүний био санамжид агуулагдсан амьд үлдэхийн төлөөх тэмцлийн горимыг идэвхжүүлдэг байна. Энэ үед бие махбод өөх, чихрийнхээ нөөцийг хэрэглэж, хуучин эд эсээ задалж эхэлснээр дархлааны тогтолцоог шинэ горимд ажиллуулж, өвчин эмгэгээс хамгаалдаг аж. Түүнчлэн өдөрт гурван удаа хооллох нь биед тустай гэж үзэх үндэслэлгүй гэнэ. Түүхчийн өгүүлснээр эрдэнэ шиш, жимсний шүүс үйлдвэрлэгчдийн зар, сурталчилгаанаас болж өглөөний цай уух нь хамгийн чухал хоолны нэг болсон ч өглөөний цай уусан эсэхээс үл хамааран өдрийн хугацаанд авах калорийн хэмжээ өөрчлөгддөггүйг түүхч тайлбарласан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...