Харцага эхний хожлоо амархан авлаа

Үндэсний супер лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын эхний тоглолтоо Дундговь Альянс Тех Харцага болон Төв аймгийн Төв Ургац багууд хийлээ. Харцагууд Плэй-Oффт 2-р байраар шалгарсан бол Төв Ургац баг 7-р байраар улирлыг өндөрлүүлсэн юм.

 

Тоглолтын эхнээс Харцага баг довтолгоо хамгаалалтандаа маш идэвхитэй байж онооны давуу байдлыг үүсгэж чадсан бөгөөд эхний үед 40 оноог багаараа авч чадлаа. Харин Төв Ургац багт гэнэтийн шок болсон тоглолтын эхний үе 15 оноотой өндөрлөсөн юм. Харцагууд эхнээсээ урд шугамны хамгаалалтаа гайхалтай хийж Доминик Рембо болон Нэмэхбаяр нар онцгой байлаа. Эхний хагас 72:30 гэсэн онооны илт давуу байдалтай Харцагын тэргүүллээр өндөрлөв. 24 удаа бөмбөгөө алдсан гэсэн сөрөг статистик эхний хагаст Төв Ургацын нэр дээр бичигджээ.

 

Рембо, Нэмэхбаяр, Золзаяа, Pledger гэсэн урд шугамны 4 хамгаалагч энэ өдөр үнэхээр супер байж, Төв Ургацын бөмбөгийг олон удаа тасалж чадсаны үр дүнд онооны давуу байдлыг олж авсан юм. Харин тоглолтын 2-р хагаст Төв Ургац тэс өөр сэтгэл зүйтэй гарч ирсэн нь харагдаж оноог ойртуулсаар байлаа. Хамгаалагч Boone 2-р хагаст довтолгоонуудаа найдвартай болгож, холын зайн шидэлтүүдээр оноо авсаар байлаа. Харин эсрэгээрээ Харцага баг эрт тайвширсан гэдэг нь харагдаж, довтолгоо хамгаалалт нь замбараагүй болж ирсэн юм. Гэхдээ онооны зөрүү хэтэрхий хол, цаг бага байсан тул Төв Ургац багт хожил байгуулах боломж хомс байв. Эцсийн үр дүн 119:100 харьцаатай 19 онооны зөрүүгээр өндөрлөсөн ч Төв Ургац багийн 2-р хагаст хийсэн тоглолтыг магтах нь зүйтэй. Тус тоглолтонд Харцагаас Steve Pledger 30 оноогоор багаа тэргүүлсэн бол D.Rambo 26 оноо, 8 бөмбөг таслалт, Нэмэхбаяр 23 оноо, Дорждамба 11, Одбаяр 8 оноогоор багтаа тус хүргэлээ. Харин Төв Ургацаас D.Boone 44 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлэв. Дэлгэрням 21, Мэргэн 13, Holmes 12 оноо, 14 самбар авсан ч эхний хагаст хийсэн тааруу тоглолт нь тэднийг хожигдолд хүргэлээ.  

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)