Ээж, охин хоёр алдартнуудтай 400 сэлфи хийжээ

Британийн Шеппи арал дээр оршин суудаг ээж, охин хоёр дэлхийн кино болон шоу бизнесийн алдартнуудтай цуг авахуулсан 400 гаруй сэлфи зургаа толилуулжээ. 33 настай Жэйд Фут, 11 настай Сидни Фут нар хэдэн жилийн туршид оддын араас ангуучилсан байна. Тэдний цуглуулгад Том Харди, Дэвид Уильямс, Марк Чернок зэрэг Британийн жүжигчдийн зураг багтсан гэнэ.
 

Шүтэн биширдэг ододтойгоо сэлфи зураг авахуулахын тулд тэд элдэв үдэшлэгт нэвтэрч байсан аж. Ээж, охин хоёр иймэрхүү арга хэмжээнүүдэд дэндүү олон удаа очиж байсан тул одод тэднийг таньдаг болжээ.
 

Ихэнхи сэлфи зургийг Жэйд Фут авсан байна. Тэрбээр энэхүү өвөрмөц сонирхлынхоо ачаар нийгмийн сүлжээнд ихээхэн нэр алдартай болжээ. Твиттерт л гэхэд түүнийг дагагсад 18 мянга гаруй болжээ. Харин Сидни охин 100 орчим сэлфи зураг авсан аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)