Оросын эдийн засаг сэргэж эхэлжээ

Орост сүүлийн хэдэн долоо хоногт инфляцийн төвшин тогтворжиж буйг Төвбанкны тэргүүний орлогч Ксения Юдаева мэдэгджээ. Тухайлбал, хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногоос эхлэн инфляци 0.2 хувиар нэмэгдэж буй өмнөхөөсөө гурав дахин саарсан үзүүлэлт юм. Түүнчлэн тухайн долоон хоног дахь инфляцийн төвшин нэг хувьд хүрч байсан бол одоо жилийн дүнгээр тооцоход энэ үзүүлэлт 16.7 хувь болжээ. Харин Төвбанк, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд энэ оны сүүлчээр инфляци жилийн дүнгээр 12-14 хувь болж буурна хэмээн үзсэн аж. Сүүлийн үед рублийн ханш газрын тосны үнэ нөлөөнд өртөхгүй болсон нь тус улсын валют зохих тэнцвэрээ олсныг илтгэж буйг Сангийн сайд А.Силуанов мэдэгдсэн байна. Оросын эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг “Блүүмберг” агентлаг тэмдэглэжээ. Санал бодлыг нь барууны шинжээчид ОХУ хоригт өртсөн хэрнээ хямралын хамгийн хурц үеэ туулж, сэргэж эхэлснийг өгүүлжээ. Тухайлбал, Оросын эдийн засагт түлш эрчим хүчний салбарын эзлэх хувь хэмжээ 2013 онд 75 хувь байсан бол энэ онд 63-65 болох төлөв бий болж, бүтэц нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Оросын Засгийн газраас хямралтай тэмцэх зорилгоор 234 тэрбум рублийн төсөвтэй 60 заалт бүхий төлөвлөгөө хэрэгжүүлснээс энэ сарын 10-ны байдлаар 16 нь хэрэгжжээ. Энэ онд Оросын ДНБ гурван хувиарч буурна хэмээн өмнө нь тооцоолсон бол бодит үзүүлэлт үүнээс бага байх магадлалтайг тус улсын шинжээчид өгүүлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • zochin (202.179.11.74)

    2015-03-28

    Ямар ч байсан нэг л юм туйлын үнэн. Орос бол дэлхийн 2 том дайныг үүрч, ялж гарсан ганцхан ард түмэн

  • зочин (122.201.24.120)

    2015-03-26

    Орос ер нь гаднаас хараат бус эдийн засагтай байх талаар эртнээс анхаарсны үр дүн байх. Тэд бас оновчтой арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг эрмэлзэж байна. Хоригийн үр дүнд АНУ, ЕХ харин өөрсдийн томоохон зах зээлээ ямар нэг хэмжээгээр алдав бололтой. ОРОС МАНДАН БАДРАНА ГАРЦААГҮЙ. МАНАЙД Ч АШИГТАЙ.

  • ganaa (188.171.19.198)

    2015-03-26

    yamar sergeltiin tuhai yariad unav?Orosyn altan valyutyn fond ungursun sard 25terbum dollaraar buursan.1 jil garuin hugatsaand nuuts ni 510 terbumaas 350 terbum boltloo buursan.bvh tom korporatsuudyn vnelemj hogiin tvbshind hvrsen.ajilgvichvvdiin too mash ih usch baigaa geed l...neftiin vne bas dahin buuna.europ orosoos avah baigaliin hiigiin hemjee ilt buuruulj baigaa..ireh jiliin udiid orosyn ediin zasgiin dans ulaihyg bid harah bolnoo

  • коля (203.91.117.4)

    2015-03-26

    Бүхий л түүхий эд нь өөрт нь байдаг учир бүх хэрэгцээгээ өөрсдөө хангаж, ганцаараа ч амьдрах чадамжтай цорын ганцхан улсад эдийн засгийн хориг мэт нь даанч нөлөөлөхгүй нь тодорхой юмдаа. Орос сэргэвэл Монголд ашигтай.

  • ok (182.160.41.39)

    2015-03-25

    орос хужаатай сүүлэгээд сүйд болоод байгаа юмдаа. уул нь чанартай , итгэлтэй цаад европоо түшисэн бол маш хэрэгтэй байсан юмдаа. Харин манай монголчуууд харин ч нэг ***** нарыг мэднэдээ

  • Зочин (194.169.217.66)

    2015-03-25

    ОРОСУУД ТОМРОХ НЬ ТОДОРХОЙ БАЯЖИХ НЬ БААРАГГҮЙ. НЕФТИЙН НӨӨЦ ХЯЗГААРТАЙ. ХИЙН НӨӨЦ Ч ХЯЗГААРТАЙ. ХЭДИЙ ХУГАЦААНД ОРОСЫГ БАРЬЖ ЧАДАХ ВЭ? ХАХА ҮСРЭЭД Л ХОЁР ГУРВАН ЖИЛ Л БАРИНА. ҮҮНЭЭС ЦААШ ОРОС МАНДАН БАДРАХ НЬ ТОДОРХОЙ.

  • (103.229.120.19)

    2015-03-25

    ene bol hudlaa medeelel bn...orosyn situudaar shal esreg yum bichij bn...

  • (122.201.21.12)

    2015-03-25

    Оросын эдийн засаг тийм том зах зээл биш Тайландын эдийн засагтай тэнцэх л эдийн засагтай гагцхуу цэрэг байлдааны зэр ***** байгалийн хий нефьтээр орлогоо олдог улс бусад бараа нь монголоос оор улсад хэрэггуй тийм л улс сайжирсан гээд монголд нялцах туй ч байхгуй омхий оросуудын богс долоогч нараа сая л гэхэд томор замаа монголыг тойруулж тавих шийд гаргасан бас байгалийн хийгээ ч тойруулахаар болоо биз дээ малнуудаа тэр омхий оросууд биднийг хятадуудаас дор уздэг дээрэнгуй тэнэгууд эдийн засаг нь суйрэх нь монголд сайн тэр уед монголыг тоож харьцах болно ш дээ тэрнээс бусад уед монголыг тоох ч угуй

  • (122.201.21.12)

    2015-03-25

    Орос сэргэх нь монголд ашиггуй

  • (122.201.21.12)

    2015-03-25

    Хориг арга хэмээгээ дахиад орготгох хэрэгтэй муусайн оросууд дайнд бэлдээд байгаа цэрэг дайны бутээн байгуулалтыг нь саармагжуулах естой нефьт байгалийн хийг улам унагах нь сайн

  • zochin (202.126.89.199)

    2015-03-25

    Орос ч зовлонг тэсэж сурсан ард түмэн байнаа.Хоригийг ашигтайгаар эргүүлээ биз дээ. Олон орноос хүнсний бүтээгдэхүүн авахгүй гээд зарлаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Жилийн ургацаар тэр нь бүр өгөөжөө өгч бүр л эдийн засаг нь сэргэх юм байна даа.

  • (182.160.34.11)

    2015-03-25

    Зах зээл томтой болохоор дотоодын үйлдвэрлэл сэргэж хөгжих чадамж өндөр. Баруун хориг тавьж байна гээд ,Оросууд гаднаас авдаг бүтээгдэхүүнээ бүгдийг өөрсдөө хийж эхэлсэнийсүр дүн. ОХУ д л сайн хэрэг боллоо доо

  • (103.229.120.19)

    2015-03-25

    jopolizy

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-03-25

    Орост сэргэлт гарч байгаа бол Европт уналт эхэлж байгаа. Оросууд шиг тэвчээр, эр зориг европынхонд байхгүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд гэдэг энэ дээ. Меркель хадагтай болон Обамаг даган далдагнагсадаа.

  • барахгүй ээ (182.160.40.170)

    2015-03-25

    Орос тэснээ ядаж ихэнх нь хэлсэндээ хүрдэг. За бол за, Манайхны за олон, хульхидах нь түүнээсээ олон учир ажил бүтдэггүй тэгээд бид хөгждөггүй тэгээд хэрэлддэг

  • зочин (203.194.113.54)

    2015-03-25

    оросууд гудаахгүй, сөхрөхгүй, сэргэнэ, сэхнээ. харин хориг тавьж хяхан боогчид алгуурханаар өөрсдийгөө боймлож байгаа юм. оросын ард түмэн бол дэлхийн 2 удаагийн дайны хөнөөлөөс хүнийг, хүн төрлөхтнийг аварсан юм шүүдээ. тэр түүхийг мартсан зарим нэг хийрхэгчид янз бүрээр "улилалдах" юм даа хөөрхий "зайлуул" гэж.

  • demjigch (122.201.31.221)

    2015-03-25

    augaa ih oros oron shuude.bosoj l taarna ted hezee ch yalna mandtugai

  • Монгол (112.72.13.81)

    2015-03-25

    Орос агуу орон юм чинь АНУ,Герман тэргүүтэн боомлих гэж оролдоод өөрсдөө л хохирно.Орос хазайсан ч босоод л юу ч болоогүй мэт алхлана.