Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 давбал озеки болно

Мэргэжлийн сүмо бөхийн Хару башё өндөрлөөд удаагүй байна. Башёгийн дараахан сүмогийн холбооныхон хуралджээ. Энэ үеэр эзэн хааны цомыг 34 дэх удаагаа хүртсэн Хакүхо М.Даваажаргал аваргыг сайшаан магтсан байна. Мөн Хару башёд сайн барилдаж, 13 даваа авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тавдугаар сарын башёд 14 давж чадвал озэки цолыг шууд олгоно гэсэн болзол тавьжээ. Хэдийгээр озэки цолыг сэкиваке цолтой бөх гурван башё дараалан нийт 33 болон түүнээс дээш давсан тохиолдолд олгодог ч Тэрүнофүжид заавал гурван башё гэх болзол тавих хэрэггүй хэмээн үзсэн аж. Учир нь Тэрүнофүжи ирэх башёд 14 давж чадвал түүний хоёр башёгийн даваа 27-д хүрч, улмаар Нагоя башёд зургаа давахад л озэки цол хүртэх болзлоо хангах юм байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Сонирхогч (202.21.100.210)

    2015-03-26

    Цол бодолгүйгээр барилдаандаа л сайн анхаарах хэрэгтэй дээ. Болзол байсан ч байгаагүй ч амжилтаас шалтгаалж цол дагалдана. Амжилт хүсье

  • (112.72.13.54)

    2015-03-26

    Mongolchuudiig hoorond ni alaltsuulaj davaajargalin amjiltig darah zorilgo ovorloj bn

  • сумо сонирхогч (122.254.127.81)

    2015-03-26

    Их мэдэгч нар олширчээ. 6 давж озеки болж байсан тохиолдол хэзээ ч байгаагүй 13+14 байсан ч 8 буюу 50% с дээш давж байж цол авна, 6 давж 9 унавал шууд доошоо жиндүйдлээр унана.