Йеменийн Ерөнхийлөгч НҮБ-аас цэргийн тусламж хүсэв

Йеменийн Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан шийт шашинтай хустщитуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг хүсчээ. Үүнээс гадна тэрбээр Йеменд туслахыг хүсч буй бүх улсад хандан цэргийн тусламж үзүүлэхийг уриалсан байна. Йемений Төрийн тэргүүн “Ансар Аллах” хөдөлгөөнийг дэмжигч босогчид зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг үгүйсгэснийг дурдаж, удахгүй тус улсын өмнөд хэсэгт давшихаар зэхэж буйг өгүүлжээ. Йеменд 2014 оноос хойш улстөрийн хурц хямрал нүүрлэж, тус улсын өмнөд хэсэгт “Аль-Кайда” бүлэглэл хүчирхэгжсэнээс гадна нутгийн төв хэсэгт хууль ёсны Ерөнхийлөгч Абд Раббу Мансуру Хадид үнэнч цэргийнхэн болон“Ансар Аллах” хөдөлгөөний(хуситууд) хооронд байлдаан өрнөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард хуситууд Ерөнхийлөгчийн ордныг эзэлж, нийслэл Сана хотноо хяналтаа тогтоосон юм. Үүний дараа Ерөнхийлөгч парламентад хандан огцрох өргөдлөө өгсөн аж. Үүнийхээ дараа тэрбээр Сана дахь гэрийн хорионоос оргон зайлж, Аден хотноо ирснийхээ дараа огцрох өргөдлөөсөө татгалзсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)