Маркус Хэймондс багаа дараагийн шатанд авчирлаа

Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын 3 дах тоглолтоо 2 баг хийлээ. Цувралыг 2:0 харьцаатай Хүлэгүүд тэргүүлж байсан тул Ирвэсүүдийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан юм.

Өмнөх 2 тоглолтонд тун тэнцүү тоглолт үзүүлж ялагдал хүлээсэн Ирвэсүүдэд өнөөдөр зөвхөн хожил л хэрэгтэй байлаа. Тоглолтын өмнө Энэ Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан тоглогчийн шагналыг Ирвэсүүдийн хамгаалагч Э.Дорж-Арилд гардан авсан юм. Тэрээр энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлж, өмнөх улирлаас амжилт нь тун их дээшилсэн нь багийнх нь амжилтаас харагдана. Улмаар тоглолт эхэлж Ирвэсүүд ч тоглолтын эхнээс тун тэнцүүхэн тоглолт үзүүлж, довтолгоондоо анхааран тоглож байсан юм. Хүлэгүүдээс энэ өдөр багийн лидер Билгүүн сэлгээнээс тоглолтонд оролцсон бол Бямбадорж түүнийг орлон гараанд гарсан юм. Харин Ирвэсүүд өмнөх тоглолтонд бага ашигласан Эрдэнэдалайг гараанд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Эрдэнэдалай, Тин Акол гэсэн хослол самбар дор улиралд үзүүлсэн сайн тоглолтоо үзүүлж байсан бол Цэвэлдоржийн шидэлтүүд ч байндаа тусч байлаа. Хүлэгүүдээс Сэргэлэн энэ өдөр тун найдвартай шидэж байсан бөгөөд Hammonds ч туршлага зааж түүнд хэрэгтэй оноонуудаар тусалж байсан юм. Билгүүн эхний хагаст талбайд огт гараагүй ч баг нь 2 онооны илүүтэй эхний хагасыг өндөрлүүлсэн нь Хүлэгүүдийн багийн тоглолт ямар сайн байсныг харуулсан гэхэд болно.

 

 

Ирвэсүүдийн гарааны тоглогчид ч үүргээ сайн биелүүлж, эхний хагаст сайн байлаа. 2-р хагас ч өмнөх тоглолтуудын адил тэнцүүхэн өрнөсөн бөгөөд Билгүүн 2-р хагаст ядралтгүй талбайд гарч ирсэн нь Хүлэгүүдийн хувьд зөв шийдвэр болсон юм. Сэргэлэн, Хэймондс нарын сайн тоглолт үргэлжилж байсан бол Билгүүн Phil Jones нар ч өөрсдийн тоглолтыг гаргаж эхлэв. Гэсэн ч Ирвэсүүд хамгаалалтаа сайн хийж тоог тэнцүү явуулсаар байлаа. Гэхдээ 4-р үеийн төгсгөлд Хүлэгүүд туршлага зааж, Маркус Хэймондс 3 секунд дутуу байхад дундын зайн шидэлтээ оновчтой болгосноор Хүлэгүүд 1 оноогоор илүү гарч чадсан. Улмаар Ирвэсүүдийн сүүлийн довтолгоог Майк Пью хийсэн ч амжилтгүй болсноор SBL Хасын Хүлэгүүд баг цувралыг 3:0-ээр дуусгаж, дараагийн шатанд шалгарлаа. Ирвэсүүдийн хувьд 3 тоглолтонд тун сайн өрсөлдөөнийг үзүүлсэн ч туршлага дутаж, төгсгөлөө тааруу хийж байснаар Плэй-Оффын тоглолтуудаа өндөрлүүллээ. Улмаар Ирвэсээс Э.Дорж-Арилд 14.8 оноо, 3.4 самбараас бөмбөг авалт, 3.1 оновчтой дамжуулалт дунджилж улирлын амжилт нь ахисан тоглогчоор шалгарсан билээ. 

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)