Ж.Ассанж: Б.Немцовыг Чеченийн тусгай албад хөнөөсөн

“WikiLeaks” сайтыг үндэслэгч Ж.Ассанж Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовыг Чеченийн тусгай албад хөнөөсөн ба тэд энэ үйлдлээрээ Холбооны аюулгүй албаныхан (ХАА)бүхнийг хянаж чаддаггүйг харуулахыг зорьсон гэж үзжээ. Тэрбээр Кремлийн хананы дэргэд алагдсан Б.Немцовын үхэлд Чеченийн тусгай албадад ойр хүмүүс буруутай” хэмээн мэдэгдсэнийг Италийн “Globalist Syndication” сонинд нийтэлсэн байна. Гэхдээ энэ хэргийг үйлдэх тушаалыг Р.Кадыров өгөөгүй байх магадалтай гэдгийг Ж.Ассанж өгүүлсэн аж. Энэ нь бүр дээд удирдлагад хамааралгүй боловч Р.Кадыровт тустай хүн гэдгээ харуулах гэсэн хэт баруун байр суурьтай нэгэн байх магадлалтай хэлжээ. Чеченийн цэргийн албан хаагчид иргэний дайны арвин туршлагатай тул Оросын удирдлага тэднийг Украин дахь салан тусгаарлагсдад туслах, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд ашигладаг гэж Ж.Ассанж үздэг байна. Түүнчлэн Чеченийн БНУ-ын тэргүүн ХАА-тай өрсөлдөхүйц хүчирхэг тагнуулын алба байгуулсан хэмээн дүгнэсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (103.10.22.14)

    2015-03-27

    BAS GOMO

  • (103.10.22.14)

    2015-03-27

    ENE LALAR HUDLAA SHAAJ BAIGAAN SHAALTUUR

  • baysarov (202.21.115.250)

    2015-03-27

    ramzan ahmatovich uu?evgui gar daaa

  • (202.170.67.182)

    2015-03-27

    ортойл байх мэдэх юумаа мэдэх л байх ассанжын хаанач хүрэхгүй байж үзмэрч энэ тэр гээд доромжлоод хэрэггүй

  • (182.160.0.159)

    2015-03-27

    Ассанж хэлсэн бол ортой л хэлж байгаа

  • Монгол. (112.72.13.9)

    2015-03-27

    Энэ чинь Вангатай "адил үзмэрч" болчих гэж оролдоод байна уу даа. Инээдтэй хог вэ.