Б.Обома Афганистаны ерөнхийлөгчийг өмнөх төрийн тэргүүнтэй эндүүрэв

АНУ, Афганистаны Ерөнхийлөгч нарын уулзалтын дараа хоёр орны Төрийн тэргүүн хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр Б.Обама Ашраф Гани Ахмадзайг хэд хэдэн удаа Хамид Карзай хэмээн нэрлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Ерөнхийлөгч Карзай” тус улсын Зэвсэгт хүчний командлагч болсон харин түүний өмнөх Ерөнхийлөгч үүнийг хийгээгүй” гэх үедээ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзайг заасан аж. Харин Афганистаны Төрийн тэргүүн үүнд маш хүлээцтэй хандаж, огт залруулга хийгээгүй байна. Афганистаны шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард энэ албыг авсныхаа дараа анх удаа АНУ-д айлчилж буй юм. Энэ уулзалтын үр дүнгээр АНУ-ын тал Афганистанд 9800 цэргийн албан хаагчаа энэ оныг дуустал байрлуулах талаар тохиролцсон аж. Хамид Карзай нь 2004-2014 онд Афганистаны Ерөнхийлөгчийн албыг хашсан. Харин Хамид Карзай Америкийн талтай гэрээ байгуулахаас татгалзаж, тэднийг Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй байх талаар баталгаа гаргаж өгөх, тухайлбал, иргэний объектуудыг агаараас бөмбөгдөхөөс татгалзахыг шаардаж байв.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.229.120.39)

    2015-03-28

    Дандаа факталж байхымаа.

  • Obama (202.55.191.130)

    2015-03-27

    Oboma bhdaa yahavdee setguulchee