“Mongolia open 2015” чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг “Mongolia open-2015” тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тав дахь удаагийн тэмцээн анх 2011 оноос эхтэй. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил гэсэн 12 орны 210 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөж байна. Тэдний дотор олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Л.Оржак, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга Ивона Матковска, ДАШТ-ний хүрэл медальт Анастасия Гучок, Екатерина Ларионова, европийн хошой аварга Моника Михалек, Европын аварга Роксана Засина, Азийн аварга Татьяна Аманзол зэрэг дэлхий, тивүүдийн нэртэй бөхчүүд байна. Монголын багийн бүрэлдэхүүний хувьд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан бүтнээрээ өрсөлдөж байна. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, МУГТ Очирбатын Бурмаа бэртлийн улмаас оролцоогүй байгаа юм.

 

-Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ийн жингийн барилдаан болно.

 

 

MONGOLIA OPEN-2015” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хот, “Буянт-Ухаа” спорт цогцолбор

 

Гуравдугаар сарын 28-ны өдөр, Бямба

09:00-13:00 Барилдаан

Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг

Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг

13:00-15:30 Завсарлага

16:00-16:30 Нээлтийн ажиллагаа

16:30-19:00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах

Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг

Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг

 

 

Гуравдугаар сарын 29-ны өдөр, Ням

09:00-13:00 Барилдаан

Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг

Эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг

13:00-15:30 Завсарлага

15:30-19:00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах

Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг

Эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)