Дээд амжилт тогтоож,үзэгчдийг өндөлзүүлсэн “Мongolia open”

 

 Дэлхийн шилдэг бөхчүүд хуран чуулдаг “Mongolian open” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн манай улсад дөрөв дэх удаагаа боллоо. Тэмцээнд олон улсын шилдэг, залуу бөхчүүд зодоглож, хурд хүчээ сорив. Манай улсаас гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, Азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, С.Бямбацэрэн, З.Занабазар, Б.Номин, Б.Нямгэрэл, Ж.Чулуунбат, Б.Шоовдор зэрэг 100 гаруй бөх барилдсан. 2012 онд анх зохион байгуулсан“Mongolia open” тэмцээнд оролцогч орны тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа билээ. Энэ удаад ч гэсэн энэхүү тэмцээнд оролцохоор АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Бразиль, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Москва хот, Польш, Франц, Япон зэрэг гадаадын12 орны151 бөх манай улсад хүрэлцэн ирэв. Тэдний дунд олимпын мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпын хүрэл медальт А.Танаторов зэрэг дэлхийд нэр хүндтэй бөхчүүд ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм. Тэмцээний эхний өдрийн барилдаанд манай зургаан тамирчин медаль хүртсэн. Үүнээс Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн удаа дараалан түрүүлж, дээд амжилтын эзэн болов. Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга болж багш, бөх сонирхогчдыг баярлуулсан юм. Медаль хүртсэн тамирчдыг нэрлэвэл, тэмцээний 48 кг-ын жинд Б.Бямбазаяа хүрэл, 55 кг-д А.Батцэцэг хүрэл, 57 кг-д Э.Бэхбаяр алт, 60 кг-д О.Оюунтуяа хүрэл медаль хүртэв. Мөн 65 кг-д барилдсан Б.Нямдорж мөнгө, Б.Батмагнай хүрэл, 69 кг-д Б.Одончимэг хүрэл, 97 кг-д Д.Хүдэрбулга алт, Ч.Ганзориг мөнгөн медаль тус тус зүүж хөгжөөн дэмжсэн үзэгчдийг өндөлзүүлсэн уран барилдааныг үзүүлсэн юм. Энэ удаагийн тэмцээнд гадаадын 12, манай 28 шүүгч ажилласан. Барилдаан дүрэм ёсоор гурван дэвжээн дээр болов. Улмаар тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхөд нэг мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд800, гуравдугаар байрт шалгарсан бөхөд500 ам.долларын шагнал олгосон. Хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лос-Анжелос хотод болох “Дэлхийн цом”-ын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох манай багийн хувьд энэ нь том бэлтгэл болсон нь мэдээж. Мөн энэ жилийн насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулахад мөн чухал сорилго боллоо. “Mongolian open” тэмцээний энэ жилийн онцлог нь зарим орон баг тамирчдаа тэмцээнээс өмнө ирүүлж, манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийлгэсэн явдал байв. Беларусь, Казахстан, Польшийн бөхчүүд манай бөхчүүдтэй долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийв. Мөн одоо АНУ, Бразиль, Франц улсын эмэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх юм. БНСУ, Казахстан, ОХУ-ын Якут улсын эрэгтэй бөхчүүд манайхан хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ бол манай бөхчүүдийн дэлхий, тивийн хэмжээнд гаргаж байгаа өндөр амжилтын үр дүн билээ.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.12.6)

    2015-03-30

    ҮНЭХЭЭР САЙН БАЙСАН ШҮҮ.......................

  • Hoh (112.72.13.166)

    2015-03-30

    Mongoliin shuugchid gadniihantai niilj uuriin tamirchdaa hiideg gadagshaa garhaar bas l gadniihantai niilj busdiig hiij hahuuli avdag uuriinhuu tamirchdiin barildaanii ue eer garaad yvchihdag uudgui garuud Sh die hujaa tumuruu har Chimba ene Ter geed yu ch hamaagui zarj ashig oldog garuud suuliin ued ymhan zardag bolson bna lee

  • Зочин (103.26.195.220)

    2015-03-30

    Манай чөлөөтийнхөн хамгийн баялаг түүхтэй мөртлөө жудогийн тамирчдынхаа хажууд гавихгүй л байгаа юм даа. Зөв бодлого, сайн удирдлага байвал жудогийнхноосоо дутахааргүй л юмсан.