“БиБиСи”-ийн тэргүүнийг хамгаалалтад авчээ
- 2015-03-30
- Дэлхий
- 0
“БиБиСи” корпорацийн захирлыг хөнөөхөөр заналхийлсний дараа түүнийг гэр бүлийнх нь хамт тусгай хамгаалалтад авчээ. “БиБиСи”-ийн удирдлага “Top Gear” (Дээд араа) нэвтрүүлгийн хөтлөгч Жереми Кларксоныг халах шийдвэр гаргаснаас хэдхэн цагийн дараа захирлынх нь амь насанд халдна хэмээн заналхийлсэн захидал ирсэн байна. Компанийн удирдлага энэ ажиллагаанд тусгай албанд ажиллаж байсан найман хүнийг хөлсөлж, тэдний цалин хөлсөнд өдөрт1000 паунд зарцуулж буйг тус улсын “Дэйли мэйл” сонинд өгүүлсэн аж.
Д.Болд
Сэтгэгдэл (0)