“Lufthansa”-д нисгэгчдээ үзэх эмч хүрэлцдэггүй

Германы Lufthansa болон түүний охин компани болох “Germanwings”-ийн нийт 5500 орчим нисгэгчдэд ердөө 25 эмч ноогддогийг тус улсын “Welt am Sonntag” сонинд мэдээлжээ. Ийм нөхцөлд нисгэгчдийн өвчлөлийг илрүүлэхэд огт боломжгүйг шинжээчид өгүүлсэн байна. “Germanwings” компанийн “Эйрбас А320” загварын онгоц мягмар гаригт Испанийн Барселона хотоос Германы Дюссельдорф хот руу зорчих үедээ осолдож, нийт 150 хүн амь насаа алдсан. Хэргийг мөрдөх явцад хоёрдугаар нисгэгч Лубитц гэгч онгоцыг санаатайгаар уул мөргүүлсэн гэдгийг тогтоож, түүнийг сэтгэц, эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй байсныг мэдээлсэн юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Жаргалсайхан Гунгаа (183.177.97.21)

    2015-03-30

    Яг зөв нисэх эмчээр яахын би ч гэсэн МИАТ-д эмчгүй ажиллаж болоодл байна.германчууд надаас үлгэр дууриал авсийм.ер онгоц нисдэг газар эмч хэрэггүй гэдэг үзэлтэй хүн л дэ би.Шаардлагатай бол би өөрөө үзчихнээ

  • (203.169.55.205)

    2015-03-30

    МОНГОЛООС ЭМЧ АВААЧ

  • (124.158.93.71)

    2015-03-30

    Аргагүй цалин бага учраас тэр шүү