Ерөнхийлөгчийн дүүг хөнөөжээ

Шри-Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн дүүд сүх барьсан этгээд халдаж амь насыг нь хөнөөжээ. Ерөнхийлөгчийн дүү Прайянта Сирисенаг төрсөн хот Коломбод байхад нь халдаж, толгойд нь хүнд шархдуулснаас тэрбээр шархаа даалгүй эмнэлэгт нас барсан аж. Хэрэг болох үед Шри-Ланкийн Ерөнхийлөгч Хятадад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байжээ. Сэжигтнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)