Нигерийн сонгуулийг нэг өдрөөр сунгажээ

Нигерид бямба гаригт эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсын зарим хэсэгт дахин нэг өдрөөр сунгажээ. Нигерид сонгуулийн санал авах явцад зэвсэгт халдлага гарч, сонгуулийн компьютерийн сүлжээ гацан, санал авах үйл явц саатсан байна. Тухайлбал, сонгогчдын биометрийн үзүүлэлтийг тулгах явцад Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан эхний оролдлогоор саналаа өгч чадаагүйгээс сонгуулийн хэсэгт дахин ирж санал өгсөн аж. Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс одоогийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан болон сөрөг хүчний Мохаммад Бухари нарын хооронд гол өрсөлдөөн өрнөжээ. Нигерийн Зэвсэгт хүчинд зарим газар нутгийг “Боко Харам” хөдөлгөөнөөс чөлөөлөх боломж олгохын тулд Ерөнхийлөгч сонгуулийг зургаан долоо хоногоор хойшлуулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)