Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлэх болзол хангав

Турк улсад жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох “Самсун Гран-при” тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд 68 орны 495 жүдоч 56 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай улсын шигшээ багийн есөн жудоч тэмцээнд барилдаж буйгаас эрэгтэйчүүдийн66 кг-ын жинд хүч үзсэн Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр саяхан болсон “Тбилис Гранпри”-д түрүүлсэн билээ. Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн бөхийг цэвэр ялж, улмаар Казахстаны Елдос Зумакановыг юүко үнэлгээгээр ялсан. Мөн хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израйлийн Фликер Талыг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд Европын нээлттэй тэмцээний аварга, Мйамигийн Гран-пригийн алтан медальт ОХУ-ын бөхийг торгуулиар ялав. Харин аваргын төлөө Узбекстаны алдарт бөх Собиров Ришодтой барилдаж, үндсэн цаг дуусахаас 16 секундийн өмнө цэвэр ялагдсан юм. Ингэснээр Д.Төмөрхүлэг олимпийн эрхийн 180 оноо нэмснээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)