Г.Сүрэнханд: Улаанбурханы 79 сэжигтэй тохиолдол бүртгэсэн

Монгол Улсын хэмжээнд улаанбурхан өвчнийг бүрэн устгасан гэдэг. Өнгөрсөн онд БНСУ-ын Сөүл хотноо хуралдсан ДЭМБ-ын Баталгаажуулах хорооны шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Монгол, Австрали, БНСУ, Макао гэсэн дөрвөн улсад батламж гардуулсан байдаг. Гэвч энэхүү өвчин дахин дэгдсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнхандтай ярилцлаа. 
 

-Монгол Улс улаанбурхан өвчнийг бүрэн устгасан учраас ДЭМБ-аас өнгөрсөн онд батламж гардан авсан. Гэтэл энэ өвчин дахин дэгдлээ. Энэ талаар тодруулна уу? 
 

-Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлууд энэ оны гуравдугаар сарын 18-аас эхлэн манайд бүртгэгдсээр байна. Өнөөд рийн гараад байгаа улаан- бурханы дэгдэлт нь манай улсаас шалтгаалаагүй. Урд хөрш буюу БНХАУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 2000 гаруй тохиол дол бүртгэсэн байгаа юм. Тиймээс манайд гарсан сэжигтэй тохиолдлуудад хийж буй тандалтаар зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Ерөнхийдөө Цагаан сараас өмнө иргэд Хятад төдийгүй гадны улс орон руу зорчих тохиолдол их байсан. ОХУ, Киргизстан улсад нэлээд өргөн хэмжээний дэгдэлт үүссэн байгаа юм. Тэгэхээр хил залгаа орнуудад гарч байгаа нь манай улсад зөөвөрлөгдөх эх үүсвэр болсон гэсэн үг. Одоогийн байдлаар 79 сэжигтэй тохиолдол бүртгэсэн. Энэ тохиолдлуудыг бид нэг биш хоёр шинжилгээгээр баталлаа. Улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон батламжийг авахын тулд Монгол Улсад сүүлийн дөрвөн жил энэ өвчин гараагүй байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Монгол Улс уг шаардлагыг хангасан учраас өнгөрсөн жил энэхүү батламжыг гардан авсан юм. 
 

-Улаанбурханы голомт хаанаас илэрсэн бэ. Энэ өвчнөөр өвчлөгсөд хэдээс хэдэн насны хооронд байна вэ? 
 

-Дархлаажуулагдах нас болоогүй хүүхдүүд буюу есөн сараас дотогш, дархлаажуулсан хүн амын дотор буюу 18 наснаас дээш хүмүүст энэ өвчний тохиолдол гараад байна. Бидний хамгийн гол анхаарах зүйл бол тууралт үүсч байгаа бол, улаанбурханаар өвчилсөн хүний гэр бүл, эсвэл хамт ажиллаж, сурдаг бол маш яаралтай эмчид хандах нь зүйтэй. Анхны тохиолдол нь Хүнсний коллежийн оюутанд илэрсэн. Энэ голомтод вакцинжуулах арга хэмжээ авч эхэлсэн. Мөн тус оюутан нь нийтийн байранд амьдардаг байсан учраас оршин сууж буй иргэдэд вакцинжуулалт хийж байгаа. Ерөнхийдөө 18-34 насныхан энэ өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэсэн. 
 

-Улаанбурхан гэж ямар өвчнийг хэлдэг вэ. Ер нь энэ өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг юм бэ. Манайхан кор буюу улаанбурханы хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүйгээсээ болоод хайнга ханддаг шүү дээ? 
 

-Улаанбурхан нь дэл хийгээр тархсан өвөл, хаврын ули ралд ихэсдэг, 8-10 жилийн үеч лэлтэй амьсгалын замын хурц халдварт өвчин. Энэ өвч нөөр өвчлөөгүй ямарч нас ны хүн өвчилдөг бөгөөд өвчилсөн эсвэл дархлаа жуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа шар будааны чинээ цайвар шаргал өнгөтөй толбон тууралт гардаг. Энэ тууралт өөр ямар ч өвчний үед гардаггүй. Тууралт нь 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна. Тууралт нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байх ба чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, дараагийн өдөр их биеэр, гурав дахь өдөр мөчдөөр том толбон гүвдрүүт тууралт гарна. Энэ үед тууралт дээрээсээ доошоо бүдгэрч хогжруут гуужилт бүхий хүрэн нөсөө үлдэнэ. Зарим өвчтөнд эрүүн доорхи, хүзүүний булчирхайнууд томорч эмзэглэлтэй болдог. Өвчний эхний үед вирусийн хатгаа хожуу үед нь нянгийн гаралтай уушгины хатгаа, зүрх судасны талаас судасны цохилт цөөрч, зүрхний авиа бүдгэрэх шинж гарч, дунд чихний үрэвсэл, ам гэмтэх, төвөнхийн үрэв сэл, хоолойн хуурамч бачуурал, менин гоэн цефалит, бүдүүн гэдэсний үрэв сэл зэргээр хүн дэрч амь на санд аюул учирдаг. Иймээс улаанбурханаар өвчлөхгүйн тулд товлолын вак цинд хүүхдээ хамруу лах насанд хүрэгсэд өвч- лөөгүй бол дарх лаа жуулалтад хам рагдах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд энэ өвчин гараагүй учраас залуу эцэг, эхчүүд мэдэхгүй байж болох юм. Энэхүү өвчнийг улсын хэмжээнд устгахын тулд 1973 оноос хойш ажиллаж байна. Ер нь өвчний шинж тэмдгийг лабораториор л баталгаажуулдаг. Өөр вирусээр үүсгэгддэг улаанууд зэрэг ижил төстэй өвчлөл байдаг учраас улаанбурхан мөн эсэхийг зөвхөн лабораториор баталгаажуулах ёстой. 
 

-Улаанууд гэж ямар өвчин бэ? 
 

-Салхинцэцэг, улаанбурхан, гахайн хавдар зэрэг өвчинтэй адил бага насны хүүхдүүдэд амьсгалын замаар халддаг тууралтат халдварт өвчин юм. Бага насны хүүхэд уг өвчнийг тусахад онц ноцтой аюул байхгүй боловч жирэмсэн эх өвчлөхөд урагт нөлөөлөх аюултай. Урагт хэрхэн нөлөөлөх вэ гэхээр, нярай хүүхдийн хараа, сонсголын гажигтай төрөх магадлал өндөртэй. 
 

-Урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийдэг. Ер нь бусад улс орнуудад энэ вакциныг хэрэглэдэг үү? 
 

-Улаанбурханы вакцины эхний тунг хүүхдийг есөн сартай байхад нь хоёр дахь тунг хоёр нас хүрэхэд өгч байгаа. Хүүхэд анх төрснөөс хойш эхийн дархлаа гэж байдаг. Харин эхийн дархлааг сулрахыг угтаж, вакцины эхний тунг хийж байгаа. Анх энэ вакциныг АНУ-д 1963 оноос хэрэглэж эхэлсэн. Харин манай улсын хувьд үүнээс 10 жилийн дараа буюу 1973 оноос хэрэглэсэн. Бидний хувьд эхний ээлжинд саа өвчнийг орон даяар бүрэн устгаж, ДЭМБ- аас батламж гардаж байсан. Үүний дараа улаанбурханыг “онилсон” юм. Учир нь вакцин хүүхдэд маш сайн дархлаа үүсгэхийн зэрэгцээ хямд, төсөр байсан. Тиймээс ч саа өвчнийг устгасны дараа улаанбурханыг ч мөн ялгаагүй устгаж болох юм байна гэж тооцсон хэрэг. Вакцин хийлгэж байгаа хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тодруулбал, нийт вакцин хийлгэж байгаа хүүхдүүдийн 15 хувьд нь сул дархлаа үүсгэж байсан нь судалгааны явцад ажиглагдсан. Тэгэхээр сул дархлаатай хүүхдүүд хуримтлагдаж, олширвол энэхүү өвчин гарах боломжтой. Улмаар бид улаанбурхан өвчин гарч байсан давтамжид тархвар зүйн судалгаа хийхэд дөрвөн жил тутамд дэгдэлтийн байдалд шилжиж байсан нь харагдсан. Тиймээс бид тухайн оныг нь угтуулж, нэмэлт дархлаажуулалт хийж, 5-15 насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалтыг 10 хоногоор зохион байгуулдаг байв. Сүүлийн хоёр удаагийн нэмэлт дархлаажуулалтад ойролцоогоор 400 мянган хүүхэд хамрагдсан байдаг. Энэ бол өвчний тархах гинжин хэлхээг тасалж байгаа алхам. Бидний явуулсан ажиллагаа үр дүнд хүрч, өвчний гинжин хэлхээг тасалсан. Манайхан кор гэж ярьдаг. Оросоор “корь”, улаанбурхан бол Монгол нэршил нь юм шүү дээ. Ер нь 1990-ээд онд хийсэн судалгаанд энэ өвчнөөр жилд ойролцоогоор 1.2 сая хүүхэд дэлхий дахинд өвчилж, үүнээс 500 мянга нь нас барж байгаа тухай дурьдсан байдаг. 
 

-Ямар тохиолдолд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийхгүй вэ? 
 

-Вакцин хийлгэж болохгүй эсрэг заалт байдаг. Вакциныг тарих үед өндөр халуурсан, халдварт өвчтэй байгаа эсвэл вакцины найрлагад орсон бэлдмэлүүдэд харшилтай хүүхдүүдэд тарихгүй байх ёстой. Эмч хүүхдийн биеийг үзээд эдгээр шинж тэмдэг илэрвэл вакцин хийхээс түр татгалзах бөгөөд дараа нь нөхөн хийдэг.
 

 

Ц.ЗАЯА


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.57.93.137)

    2016-03-14

    100 gesen utas ni eroosoo bolohgui bsndee yu yariad bnaa gaduur kor ovchin zondoo bn geed humuus yariad bnsdhee