Сири дэх исламистын тоо сард мянгаар нэмэгддэг

Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршлыг АНУ тэргүүтэй эвслийн цэрэг бөмбөгдөж эхэлснээр хойш тэдний тоо улам нэмэгдэж буйг тус улсын Ерөнхийлөгч Б.Асад мэдэгджээ. Тэрбээр “Зарим нэг тооцоогоор Сирийн нутаг дахь зэвсэгт бүлэглэлийн бүрэлдэхүүнд сард мянга гаруй дайчин шинээр нэмэгддэг” гэжээ. Түүнчлэн Сирийн Ерөнхийлөгч эвслийн цэргийнхний бөмбөгдөлт нь зөвхөн орон нутгийн чанартай зарим нэг ашигтай байдал бий болгодог хэмээсэн байна. Б.Асад Ирак, Ливид мөн адил нөхцөл байдал бий болж, исламын хэт даврах үзэлтнүүд газар нутгийн дийлэнх хувийг хянаж буйг өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)