Сансрын нисгэгч роботыг Гиннессийн номд бүртгэв

Сансарт нисээд ирсэн Киробо роботыг Гиннессийн номд хоёрдах удаагаа бүртгэлээ. Энэхүү роботыг задгай сансарт ажилласан анхны робот гэж 2014 онд бүртгэсэн билээ. Хэдхэн хоногийн өмнө Киробо роботыг дэлхийгээс хамгийн хол буюу 414 километрийн алсад гарсан роботоор зарлаж, Гиннессийн номд дахин бүртгэжээ. Киробо роботыг Японы “Toyota” компанийн инженерүүд зохион бүтээжээ. Уг роботыг2013 онд сансарт нисгэсэн ба өнгөрсөн сард эх дэлхийдээ эргэн иржээ. Киробо нь Олон улсын сансрын станцад18 сар ажилласан байна. Робот хүний асуултад хариулах болон ярих чадвартай аж.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)