Хятадын санаачилсан банкинд гурван орон элсэх хүсэлт гаргажээ

Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд(АДБХОБ) Нидерланд, Бразиль, Гүрж улсууд үүсгэн байгуулагчийн статустайгаар элсэх хүсэлтээ гаргахаар болжээ. Хятадын Сангийн яамнаас эдгээр орны албан ёсны мэдэгдлийг талархан хүлээн авснаа илэрхийлсэн байна. Хятадын эрх баригчид шинэ банкны үүсгэн байгуулагчдын зөвлөлдөх хурлын тэргүүний хувьд бусад гишүүний саналыг авч байгаагаа мэдээлсэн аж. Бусад орон зөвшөөрсөн тохиолдолд Нидерланд, Бразиль, Гүрж улс ирэх сарын 12–ны өдөр үүсгэн байгуулагчийн статустай болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)