Саудын Араб Йеменийг бөмбөгдөхөө түр зогсоов

Саудын Арабын Зэвсэгт хүчний төлөөлөгчид Йемен дэх хуситуудын байршлыг бөмбөгдөхөө түр зогсоож, Пакистаны иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгосон тухайгаа мэдэгджээ. Пакистаны тал Йеменээс нийт 500 гаруй иргэнээ нүүлгэн шилжүүлсэн байна. Йемений Аден боомтод мөн Хятад, Энэтхэгийн хөлөг онгоц өөрсдийн дипломат ажилтнуудыг нүүлгэхээр ирсэн байна. Өмнө нь Арабын орнуудын холбооны хуралдаан Каир хотноо болж, гишүүн орнууд байнгын бэлэн байдалд байх хамтарсан цэргийн хүчин байгуулахаар тохиролцсон юм. Египетийн эрх баригчдын мэдээллээс үзэхэд хамтарсан цэргийн хүчнийг 40 мянган хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, үйл ажиллагааг нь нисэх хүчин, тэнгисийн цэргийн флотоор дэмжихээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • хэхэ (202.5.196.170)

    2015-04-01

    тэгээд яахын хэдэн дээрэмчид төр улсыг нь самарч байхад хараад суухуу

  • (117.203.111.142)

    2015-04-01

    saudiin arab gej bas amerikiin huvilbarig avdag boljeedee