Узбекийн ерөнхийлөгчөөр И.Каримовыг улираан сонгов

Узбекистаны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр И.Каримов 90,39 хувийн санал авч, улиран сонгогдсоныг тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлжээ. Сонгуулийн үеэр Узбекистаны нийт 18.9 сая иргэн саналаа өгч, сонгуулийн ирц 90 гаруй хувьтай гарсан байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Акмаль Саидовын төлөө сонгогчдын 3.08 хувь, Ардын ардчилсан намын тэргүүн Хотамжон Кетмонов 2.92 хувийн санал авчээ. Сонгуулийн албан ёсны үр дүнг энэ сарын 8­ны дотор танилцуулна. Ислам Каримов 1990 оны гуравдугаар сард ЗСБН Узбек улсынТөрийн тэргүүнээр сонгогдож, түүнээс хойш энэ улсыг удирдсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)