Узбекийн ерөнхийлөгчөөр И.Каримовыг улираан сонгов
- 2015-04-01
- Дэлхий
- 0
Узбекистаны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр И.Каримов 90,39 хувийн санал авч, улиран сонгогдсоныг тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлжээ. Сонгуулийн үеэр Узбекистаны нийт 18.9 сая иргэн саналаа өгч, сонгуулийн ирц 90 гаруй хувьтай гарсан байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Акмаль Саидовын төлөө сонгогчдын 3.08 хувь, Ардын ардчилсан намын тэргүүн Хотамжон Кетмонов 2.92 хувийн санал авчээ. Сонгуулийн албан ёсны үр дүнг энэ сарын 8ны дотор танилцуулна. Ислам Каримов 1990 оны гуравдугаар сард ЗСБН Узбек улсынТөрийн тэргүүнээр сонгогдож, түүнээс хойш энэ улсыг удирдсан аж.
Сэтгэгдэл (0)