НҮБ Донбасст хүнс тараахаа зогсооно

НҮБ­д хөрөнгө дутагдаж байгаагаас тус байгууллага Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужийн иргэдэд хүнсний тусламж олгохоо зогсоохоор болсноо мэдэгджээ. Энэ онд Донбассын бүс нутгийн иргэдэд тусламж үзүүлэх ажилд нийт 316 сая ам.доллар төлөвлөсөн ч үүнээс зөвхөн 16 хувийг нь олгосон байна. Санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас 80 мянга орчим хүн мөнгө, хүнсний талонгүй үлдэж, салан тусгаарлагч босогчдын хяналтад буй газар нутагт хүнс тараах ажил зогсох аж. НҮБ Донбассын бүс нутаг дахь иргэдэд хүмүүнлэгийн тусламж олгох хөтөлбөрөө энэ оны хоёрдугаар сард танилцуулж, тус бүс нутагт нийт нэг сая орчим хүнд дэмжлэг шаардлагатай байгааг өгүүлсэн юм. Одоо Донбассын бүс нутагт ОХУ хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Оросын тал өнгөрсөн оны наймдугаар сараас хойш нийт 28 мянган тонн бүхий 23 тусгай цуваа илгээсэн аж. Үүнээс гадна Украины олигарх Ринат Ахметов тодорхой хэмжээний тусламж үзүүлдгээс гадна тус нутагт байрлах зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.74)

    2015-04-01

    donetsk luganskad tuslah ayan ornuuliee.mongolchuudaa

  • ЗОЧИН (203.194.116.10)

    2015-04-01

    НҮБ ҮНЭН ЧАНАРТАА АМЕРИКЫН АЛУУРЧДЫН МЭДЭЛД ҮЙЛЧИЛДЭГ БАН ГИ МҮН ГЭЖ ОБАМАГЫН ХӨЛСНИЙ ЗАРЦ ШИГ ХАРАГДДАГ