Бразил тоглогч Данило ирэх улирал Реал Мадрид багт тоглоно

Испаний эзэн хааны Реал Мадрид баг Бразил хамгаалагач Данилог эгнээндээ нэгтгэлээ. Испаний баг 23 настай залуу тоглогчыг авахын тулд Португалийн Порту багт 22.8 сая фунтыг төлөхөөр болжээ.

 

Ердөө хэдхэн цагийн өмнө Испанийн Реал Мадрид баг Порту клубтэй тохиролцоонд хүрч Бразил хамгаалагч Данилог Мадридад авчрах болсон гэдгийг мэдэгдлээ. Реал 23 настай залуу тоглогчын төлөө 22.8 сая фунтыг төлөх бөгөөд Данилотой 2021 оны 6-р сар хүртэл гэрээ байгуулахаар болсон байна, Данило саяхан Бразилийн шигшээ багт дуудагдан Франц, Чилийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд гараанд гарсан.Тэрээр дэлхийн 5 удаагийн аваргуудын төлөө хэдийн 14 тоглолтыг хийгээд амжжээ. Сүүлийн саруудад Данило Сантьяго Бернабеуд ирнэ гэх мэдээлэл гадны хэвэлүүдээр гараад байсан. Энэ талаар Бразил тоглогчоос өөрөөс нь тодруулахад Би Порту-д аз жаргалтай байна.Гэхдээ намайг Реал Мадрид шиг агуу баг сонирхож байгаад би их баяртай байга хэмээн хэлж байсан юм. 2010 оны зун 17 настай Данило өөрийн өсч хүмүүжсэн Америка багийг орхин тэдний гол ривал Сантосын эгнээнд нэгдэж байлаа.Тэрээр Сантос багийнхаа хамтаар Өмнөд Америкийн аваргуудын лиг буюу Либертадоресийн цомын тэмцээнд түрүүлж байсан юм. Тивдээ шилдэг тоглолтыг үзүүлж байсан Данилог 2012 онд Порту клуб 13 сая еврогоор Португалд авчирч байсан. Энэ багт тоглох хугацаанд биеийн хүч сайтай баруун хамгаалагч Португалийн лигт 2 удаа, Португалийн цомын тэмцээнд 2 удаа түрүүлж байжээ. Ийнхүү Данило Реал ирэх нь тодорхой боллоо.Тэрээр ирэх улирал гарааны эрхийн төлөө Дани Карвахал, Альваро Арбелөа нартай өрсөлдөх юм.

 

Э.Ерөөлтхүү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)