Эрчүүдээс ч илүү эрх мэдэлтэй эмэгтэйчүүд

“Форбс” сэтгүүлээс эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарын дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг арав дахь жилдээ тодруулжээ. Энэ удаагийн жагсаалтыг өнөө цагийн улс төрийн “Төмөр хатагтай” А.Меркель тэргүүлсэн байна. Тэрбээр манай гаригийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтыг сүүлийн жилүүдэд тэргүүлэх болсон. Жагсаалтад Төрийн тэргүүн арав, корпорацийн ерөнхийлөгч 28, хувийн компани, хүмүүнлэгийн сангийн удирдагч 18, тэрбумтан 13 эмэгтэй багтжээ. Дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь Их Британийн хатан хаан II Элизабета бол хамгийн залуу нь дуучин Леди Гага байв. Мелинда Гейтс, Кристин Лагард, Хиллари Клинтон, Индра Нуйи, Опра Уинфри, Эми Паскаль, Ангела Меркель, Их Британийн хатан хаан II Элизабета нарыг уг жагсаалтын мөнхийн өрсөлдөгч гэдэг. Учир нь тэд дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсалтад арван жил тасралтгүй нэрээ мөнхөлсөн алдартнууд юм. Ингээд энэ жилийн дэлхийн шилдэг 100 эмэгтэйн жагсаалтад тэргүүлсэн арван манлайлагчийг танилцуулъя. 
 

АНГЕЛА МЕРКЕЛЬ Германы канцлер Ангела Мер­келийг “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө эмэгтэйгээр тав дахь удаагаа тодрууллаа. Түүнийг Холбооны Бүгд найрамдах Герман улсын анхны канцлераар анх 2005 онд сонгосон юм. Ангела Меркель химич мэргэжилтэй цөөн улстөрчийн нэг ба Лейпцигийн их сургуулийг төгсчээ. Ангела Меркелийн эцэг Хорст Казмерчак польш хүн байсан бөгөөд Гамбургт суурьшин овгоо Каснер болгон өөрчилжээ. Ирээдүйн Канцлер их сургуулиа төгсөөд зүүн Германы Шинжлэх ухааны академид ажиллаж байхдаа буюу 1986 онд онолын химийн салбарт шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 
 

ЖАНЕТ ЙЕЛЛЕН АНУ­ын Холбооны нөөцийн сангийн дарга Жанет Йеллен дэлхийн нөлөө бүхий арван эмэг­ тэйн жагсаалтад анх удаа багтжээ. Жанет Йеллен бол дэлхийн хамгийн том Төвбанкийг удирдах болсон анхны эмэгтэй юм. Тэрбээр Йелийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн ба Харвардын их сургуульд багшилж байжээ. Түүний нөхөр Жорж Акерлоф нь эдийн засагч мэргэжилтэй, 2001 онд Нобелийн шагнал хүртсэн байна. 
 

МЕЛИНДА ГЕЙТС Билл Гейтсийн эхнэр Мелинда бол дэлхийн хамгийн баян хүмүүнлэгийн сангийн тэргүүн юм. Тэрбээр “Bill & Melinda Gates Foun­ dation” хүмүүнлэгийн сангаа 1998 онд үүсгэн байгуулсан байна. 2014 онд 3,4 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулжээ. Мелинда Гейтс Дьюкийн их сургуулийг компьютерын чиглэлээр төгсчээ. 
 

ДИЛМА РУСЕФ Эдийн засгийн өсөлтөөр долоод бичигддэг Бразиль улсын Болгар гаралтай ерөнхийлөгч Дилма Русеф эдийн засагч мэргэжилтэй аж. Тэрбээр өнгөрсөн жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Олон улсын эв нэгд­ лийн баяр болох олимпын наадмыг 2016 онд Бразильд зохион бай­ гуулах эрх авахад Дилма Русеф чухал үүрэг гүйцэтгэсэн. Дилма Русеф Бразильд цэргийн эргэлт гарсан 1964 оноос хойш улс төрийн үйл хэрэгт оролцох болжээ. 
 

КРИСТИН ЛАГАРД Дэлхийн 188 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын валютын сангийн анхны эмэгтэй тэргүүн бол Кристин Лагард юм. Тэрбээр Парисын их сургуулийн хуулийн ангийг төгссөн ба “Baker & Mc­ Kenzie” хууль зүйн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа амжилтын гараагаа эхлүүлжээ. “Wall Street Journal” сэтгүүл 2002 онд Кристин Лагардыг Европын нөлөө бүхий таван эмэгтэйн нэгээр тодруулсан байна. Тэрбээр 2007­2011 онд Францын Сангийн сайдаар ажиллаж байжээ. 
 

ХИЛЛАРИ КЛИНТОН АНУ­ын түүхэн дэх олон зүйлийн анхдагч гэдгээрээ алдартай Тэргүүн хатагтай бол Хиллари Клинтон. Тухайлбал, сенатор болсон анхны Тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга болсон анхны тэргүүн хатагтай. Магадгүй ерөнхийлөгчийн тангараг өргөх анхны тэргүүн хатагтай ч байж болох юм. Хиллари Клинтон Йелийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн бөгөөд 1973 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр “The Bill, Hillary&Chelsea Clinton Foundation” хүмүүнлэгийн сан байгуулан удирдагчаар нь ажиллаж байна. 
 

МЭРИ БАРРА “General Motors” компанийн анхны эмэгтэй захирал Мэри Барра дэлхийн нөлөө бүхий арван эмэгтэйн жагсаалтын долдугаарт бичигдсэн байна. Тэрбээр Станфордын их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсчээ. Мэри Барра өнгөрсөн жил “General Motors” компаний захирлаар ажиллах болсон энэ компанийг шинэ төвшинд гаргаж ажиллахаа америкчуудад амласан байна. 
 

МИШЕЛЬ ОБАМА АНУ­ын Тэргүүн хатагтай Мишель Обамаг америкчуудын 66 хувь нь дэмждэг гэсэн судалгааны дүн бий. Тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг сурталчлагч, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Мишель Обама Принс­ тоны их сургуулийн хуулийн ангийг төгсчээ. 
 

ШЕРИЛ СЕНДБЕРГ Эмэгтэйчүүдэд зориулсан “Өөдөө тэмүүл” номоороо “Yahoo”­ ын захирал Марисса Майер, дуучин Бейонсе нарыг байлдан дагуулсан Шерил Сендбергийг “Фэйсбүүк”­ийн анхны эмэгтэй захирал гэдгээр олон нийт андахгүй. Шерилийн бизнесийн маркетингийн ачаар “Фэйсбүүк” компани амжилтад хүрсэн гэдэг. Түүнд амжилтын философиор нь кино хийх саналыг “Sony Pictures” компани тавьсан байна. Шерил Сендберг Харвардын их сургуулийг 1991 онд эдийн засагчаар төгсч, тус сургуулийн шилдгийн шилдэг оюутнаар шал гарч байжээ. Дэлхийн банкны Энэтхэг дэх суурин төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн Шерил Сендберг мэдээлэл холбооны салбар дах шилдэг СЕО нарын нэг болтлоо хөдөлмөрлөжээ. 
 

ВИРЖИНИЯ РОМЕТТИ “IBM” корпорацийн ерөнхий­лөгч Виржиния Рометти “Форбс” сэтгүүлийн нөлөө бүхий эмэгтэй­ чүүдийн жагсаалтад долоо дах жилдээ бичигдэж буй шилдэг бизнесмэн юм. Тэрбээр North­ western их сургуулийг электро­ никийн инженер мэргэжлээр төгс­ чээ. “General Motors” компаниас ажлын гараагаа эхэлсэн Вир­ жиния Рометти 1981 онд “IBM” корпорацид системийн шинжээчээр ажилд оржээ. Тэрбээр 1991 онд корпорацийнхаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, 2011 онд ерөнхийлөгчөөр сон­ гогдсон байна. 

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)