Шүүхийн танхимд барьцаалсан прокурор амиа алджээ

Туркийн Истанбул хотын шүүхийн танхимд зэвсэглэсэн хоёр этгээд прокурорыг барьцаалж, цагдаа нартай буудалцсан хэрэг гарсан билээ. Энэ үеэр прокурор Мехмет Селим Кираз шархдаж шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна. Цагдаа нар барьцаалагч этгээдүүдтэй тохиролцохоор зургаан цагийн турш хэлэлцсэний дараа шүүх танхимд буун дуу гарч, дотогш нэвтэрч гэмт этгээдүүдийг хороосон аж. Прокурорыг барьцаалагчид эрх баригчдын эсрэг жагсаалын явцад гэмтэж, амь насаа алдсан Беркин Элван хүүгийн үхэлд сэжиглэгдсэн цагдаагийн ажилтнуудын нэрийг зарлахыг шаарджээ. Истанбул хотноо 2013 онд болсон Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр нулимс асгаруулагч хийн бууны бортог хохирогч 14 настай Беркин Элван онд толгойд оносон аж. Тухайн үед иргэд Истанбул хотын төвд орших “Taksim” талбайн нэгэн хэсэг Гези паркийг буулгаж, барилга барихыг эсэргүүцэж, эрх баригчдыг эсэргүүцсэн тэмцэл улмаар Туркийн олон хотыг хамарч, өргөжсөн юм. Энэ хэргийг Мехмет Селим Кираз амь насаа алдсан прокурор шалгаж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • халзан (202.179.11.42)

    2015-04-02

    Нүгэл нь нүдээрээ гарчээ хөөрхий...

  • халзан (202.179.11.42)

    2015-04-02

    Нүгэл нь нүдээрээ гарчээ хөөрхий...