Хүүхдийн эмнэлгүүдэд хөл хорио тогтоогоогүй

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр улаанбурхан өвчний улмаас хүүхдийн зарим эмнэлэгт хөл хорио тогтоосон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭМСЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Улаанбурхан өвчний улмаас хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Гэхдээ халдвартай учир уг өвчинг туссан хүмүүсийг бусдад халдвар тараахгүй гэдэг үүднээс тусгаарладаг. Үүнийг хөл хорио тогтоосон гэх ташаа мэдээлсэн байна” гэлээ. Манай улсад өчигдрийн байдлаар улаанбурхан өвчний сэжигтэй 333 тохиолдол бүртгэснээс 95-ыг нь лабораторийн шинжилгээгээр баталжээ. Тэдгээрийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтжээ. Уг өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай аж.

 

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)