Элсэн чихрээс татгалзах 7 шалтгаан

Элсэн чихрийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс өссөн билээ. Жишээ дурдахад, 20-р зуунд Америкчуудын 1 хүний дундаж сахарны хэрэглээ нь жилд  2,3 кг байсан бол сүүлийн 100 жилд 68кг болтлоо өсчээ.

 

Аймшигтай байгаа биз. Зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчлөлийг үүсгэдэг элсэн чихрээс татгалзах дараах 7 шалтгааныг хүргэж байна.

 

Донтуулах шинж чанартай: Элсэн чихэр нь таны биед мансууруулах, тайвшруулах шинж чанарыг үзүүлдэг.
Хортой: Элсэн чихэр идсэнээр нойр булчирхайг гэмтээх, дархлалын системийг саатуулах, биеийн эрдэс бодисыг үгүйрүүлнэ.

 

Эрүүл мэндийн асуудлууд: Зүрхний өвчин, холестрол, даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ буурах зэрэг нь бүгд элсэн чихрийн хэрэглээнээс үүсдэг.

 

Таргалалт: Элсэн чихэр нь хүний биеийн бодисын солилцоо явуулдаг гормон, биеийн инсулины хэмжээнд нэвтэрч өөх таргыг шатаахгүйгээр цуглуулдаг байна.
Сэтгэл хөдлөлүүд: Уур унтууцал, сэтгэл хувирах, сэтгэл гутрал, анхаарал сарнилт зэрэг нь бүгд элсэн чихэртэй холбоотой.

 

Арьсны асуудал: Үрчлээс зэрэг насжилтын шинжийг хурдасгаж, арьсны эмгэг, шарх зэргийг удирддаг байна.
Шүдний гэмтэл: Элсэн чихэр хүний шүдэнд хэрхэн нөлөөлдгийг хүн бүр мэдэж байгаа биздээ.

 

Энд бидний уух ундаа, хоол хүнсэнд нэмдэг элсэн чихэр нь цэвэр жимснээс гарах чихэрнээс ялгаатай гэдгийг анхаараарай. Цэвэр жимснээс гарах чихэр нь витамин, эрдэс бодистой байдаг. Боловсруулсан элсэн чихэр нь нөгөө талаас ямар ч шим тэжээлгүй бөгөөд таны биен дэх кальци, витамин Б, кали, магнийг сорж авдаг аж.
Тиймээс эрүүл мэндээ бодон аль болох цагаан элсэн чихрээс бор элсэн чихэр хэрэглэх, боловсруулсан элсэн чихрээс татгалзан, цэвэр шинэхэн жимс хэрэглэж байхыг зөвлөж байна.

 

Emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.185)

    2015-04-02

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭГ БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮