Сүйрлийн өмнөх дүрс бичлэг олдсоныг үгүйсгэлээ

Германы “Germanwings” компанийн онгоцны ослын газраас дүрс бичлэг бүхий гар утас илрүүлсэн тухай мэдээллийг Францын тал үгүйсгэжээ. Франц дахь Альпийн нуруунд осолдсон онгоцны ослын газраас гар утас олдсон тухай Германы хэвлэлүүдэд өгүүлснээр бол уг утсанд онгоц осолдохын яг өмнө болсон үйл явдал, зорчигчдын яриа, бүдэг дүрс бичигдсэн гэнэ. Хэрэв мэдээлэл батлагдсан бол онгоцон дотор байсан хүмүүс ослын өмнө хэрхэн сандарч байсныг харуулахаар байжээ. Инээдмийн баярын өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худал мэдээлэл олноор гардаг юм. Уг онгоц Испанийн Барселона хотоос хөөрснөөсөө хойш 35 минут орчмын дараа хэвийн өндрөөсөө доошилж, ахмад нь хаалгаа онгойлгохыг шаардан сүүлдээ эвдэхийг оролдож байсныг хоёр хар хайрцагны нэгнийх нь бичлэг илтгэсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.185)

    2015-04-02

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭГ БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮